"Мингюү захиралын эхнэр жирэмсэн болчихсон? Тэгээд ямар ч шалтгаангүйгээр л гэрлүүгээ явах болсон?" Хэмээхэд би хахаж цацаж орхив

Хэр удлаа гэж? Хэмээн бодон Хажүн луу харахад тэр нурууруу минь цохин

"Уучлаарай эгчээ? Ямартай ч би ингээд явлаа?" Хэмээхэд би санаа алдсаар

Бурхан минь хэзээдээ амжуулчихдаг? Бодоод байхад би Пранцад байхад сонсогдсон хоолойноос эхэлсэн гэсэн үг үү? Эсвэл? Хэмээн ажлын байрлуугаа явахаар зэхэв

Ширээндээрээ ирэн суугаад ажлаа үргэлжлүүлэх санаатай сууж байтал хэн нэгэн өмнө минь зогссоноор дээш босоход Мингюү зогсож байх нь тэр

Түүний өмнө өөр тасагт шилжих болсон хүсэлтээ тавихад тэр харж байгаад надруу анхааралтай гэхчинь харав

"Энэ удаад чи биш би явах болно. Харин намайг орлох хүнийг сайнаар хүлээж аваарай. Гэхдээ яагаад энд ирчихсэн юм?"Хэмээн асуухад түүнлүү харсаар

"Чи ээжийн минь хайртай хүргэн хэвээр байгаа болтой байсан ямартай ч өөрийн чин сэтгэлээр ээжтэй минь очиж ярилцаарай!"Хэмээн хэлэхэд тэр дутуу мэт хариу хүлээж авсан мэт харах аж

Удалгүй доош бөхийн хүндэтгэл үзүүлэхэд түүнийг аль хэдийн явах гэж буйг ажив. Хамаг ачаагаа зөөгөөд тэр хавь илүү байгаа нь харагдаж байна. Нүд нь гэрэлтэж байсан

Ээжийн хууль биднийг хол байлгах энэ урт хугацаа одоогоор үнэхээр тамын санагдаж байна. Тэврээд энгэртээ наадаг нөхрөө санаж байна. Энэ амьдралд минь ганцаар орших нөхрөө санаж байна

Нөхөр минь яг одоо чи юу хийж байгаа бэ? Намайг санаад шаргуу ажиллаж байна уу?



———————


7хоногийн дараа

Мингюү-гийн оронд ирнэ гэсэн захирал хангалттай уурыг минь барж байгаа тэвчихэд ч хэцүү! Ажлаасаа нэг юм гаран явахдаа бараг л тэнгэрт хөвөх мэт мэдрэмжинд ороогдох аж

Ээжийн гурилтай шөлний газар үзэгдэхэд би холоос түүнийг ажив. Үнэндээ энэ урт хугацаанд тэр юу бодож юу хийж амьдарсан бол. Тэр үед уурлаж загнаад авч явсан үед яагаад ч юм гайхширсан ч ойлгосон. Үнэхээр их хэцүү байсныг нь гээд

Дотогш ороход цоглог мэндчилэн тосоход би ширээнд суун

"Гурилтай шөл идье!" Хэмээхэд тэр намайг харчихаад гайхсан ч санаа алдах ба хүлээж бай хэмээн хэлэв

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now