"Алив л дээ надад хэл Сүёон ээжээс чинь гадна чамд ямар нэгэн зүйл болчихсон байна?" Хэмээхэд энэ удаа миний хацарнаас нулимс урссан юм

"Ярихаас чинь нааш би явуулахгүй байж чадна шүү Сүёон аа? Бид эхлээд ойлголцож байж магадгүй ээжийн итгэлийг хэрхэн олж авахаа бодох хэрэгтэй гэж бодож байна?" хэмээхэд би шүлсээ залгисаар

"Тэхён!" Хэмээн түүнийг өөрөөсөө түлхэхэд тэр гарнаас минь атгасан хэвээр тавьсангүй

"Энэ удаад хоёр талд бүхнийг эргэцүүлцгээе? Тэгээд магадгүй дараагийн зүйлсээ бодох хэрэгтэй байх? Ээжээс ч биш бидэнд түр амсхийх цаг хугацаа хэрэгтэй гэж бодож байна!" Хэмээн түүнлүү харахад тэр надруу ширтсэн хэвээр байж байгаад

"Санасандаа галзуурах шахах учраас хэтэрхий удаан битгий хүлээлгээрэй?"Хэмээн харахад би хацарнаас нь зөөлхөн атгахад тэр нүдээ зөөлнөөр аних ба ээжийн дуу хадахад би год үсрэн гарав



—————————-





JS Компианийн өмнө ирээд урьдын адил хэвийн амьдралдаа ээжийн хэлснээр орох ёстой бололтой. Тэхёныг санаж буй тэр том орон зай маш үнэтэй, том учраас үнэндээ амьдрал тийм ч таатай бус байна

"Сүёон нарийн бичгээ!!!"

Хэмээн уулга алдах манай тасгийнхан наддээр ирэх ба бүхний харц бидэндээр туссан гэдэгт итгэлтэй байна

"Эгчээ та үнэхээр буцаад ирлээ гэж үү? Үнэндээ таныг явснаас хойш их зүйл болсон Мингюү захирал гэрлэх—-"

Гэнэтхэн Сүнин-ийн амыг таглахад би инээмсэглэхэд тэд нэгэнлүү харцаараа ярилцах аж. Тэд яг л хэвээрээ байхшив юу ч өөрчлөгдөөгүй

Ажлынхаа байран дотор орж ирэхэд яг л хэвээрээ байх ба шинэ хүн авсан гэх юм харагдаагүй учраас багагүй гайхаж байсан ч Мингюү аль хэдийн энд ирсэнг дуулсан ч тэр ирээгүй байна

"Нарийн бичгээ өөр тасагт шилжих хүсэлтийг чинь аваагүй байна?" Хэмээн Хажүн орж ирэхэд би хараад багагүй гайхан

"Яагаад тэгдэг юм? Энэ миний хүсэлт юмшиг санагдах юм?" Хэмээхэд Хажүн санаа алдан

"Харин Мингюү захирал байхгүй байгаа үүнийг тэр л шийддэг шүү дээ? Одоогоор та магадгүй ажлын байрандаа байх хэрэгтэй бололтой? Тэгээд эгчээ? Эмзэглэхгүй гэвэл нэг зүйл хэлчих үү?" Хэмээхэд би уух юмнаасаа балган толгой дохиход тэр

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now