"Би ч бас чамд сайн байсан ч ингэж тагнуул хөлслөх хэмжээний мөнгө ч байхгүй тийм зүйл ч санаанд орохгүй болохоор мартчихсан байх?" Хэмээхэд тэр сонин харан

"Эхнэр минь энэ чинь тагнуул биш! Хаха! Гэхдээ арай надад уурлаад байсан шалтгаан чинь ийм учиртай?" Хэмээхэд би зальтай инээсээр

"Үнэндээ чамайг надад сайн гэж бодоогүй мэдэв үү? Өөрийн эрх ашгийг боддог гэж бодоод дургүй байдаг байсан чинь сүүлдээ ухаанаа баларттал дуралчихсан?" Хэмээхэд тэр ярихыг минь анхааралттай гэхчинь сонсох аж

"Эхнэр минь? Ким Сүёон?" Хэмээн шивнэн надруу хайрлангуй харахад би тэвэрч аваад

"Удаанаар үнэнч хайрласанд баярлалаа. Харж хандаж, хамгаалдаг, энхрийлж эр нөхөр минь байгаад баярлалаа!"



————————





"Захирлаа өнөөдөр оройны хурал 7цагаас болж хойшлогдсон! Бас би өдөр байхгүй байх учраас Хажүн таньдээр орж ирэх байх?" Хэмээхэд ажлаа хийх эр нөхөр минь гайхан харав

"Ямар нэгэн юм болоо юу? Өдрийн цагаар?" Хэмээхэд би

"Ээж дуудсан юм аа! Тэгээд очоод ирэхгүй бол болохгүй! Өчигдөр Мингюүтэй уулзсан болохоор хэлэх зүйл байгаа байх?" Хэмээхэд тэр сонин гэмээр харах аж

"Мингюү бодосноос давгүй залуу байсан? Надад их ч туслаж энэ бүхний гүүр болж өгсөн ч саяны зүйлийг сонсоод таагүй л байна шүү?" Хэмээхэд би гайхан харсаар

"Бурхан минь! Эр нөхөр минь миний ex нөхрийг ийм сайнаар ярих надад яагаад ийм аймшигтай сонсогдоод байгаа юм бол?"Хэмээхэд тэр ч бас уулга алдсаар

"EX Нөхөр?? Үгүй шүү эхнэр минь! Энэ дэлхийд Нөхөр гэх тододголтой хүн бол би байна! Бурхан минь юу гэнэ вээ?? Ясан ч их нөхөр сүүдэртэй юм?" Хэмээн ширэв татахад би инээд алдсаар

"Ойлголоо Захирлаа!!" Хэмээсээр гарахад тэр уулга алдах би эргэж очин хацарнаас нь атгаж аваад уруулыг минь үнсэхэд тэр боломжийг ашиглах мэтээр гүнзгийрүүлэн үнсэнэ




——————-




Өдрийн цагаар гаран Эмнэлэг явах гэсэн ажил минь бүхэлдээ Тэхёнаас нууцлах нууц хэмжээнийх учраас боломжтой үеийг ашиглав. Учир нь Хажүн хүн завгүй байлгаж, өөр зүйлд сатаарах боломж өгөхгүй байхдаа их сайн

"Үнэхээр хожуу мэдэж байгаа бололтой хүүхэд аль хэдийн хоёр сар хүрэх гэж байна? Мэдсэн шинж тэмдэг элдвийн зүйл байгаагүй гэдэгт итгэлтэй байна уу? Хүүхэдтэйгээ ийм удаан байчихсан байна шүү дээ? Анхных уу?"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 17 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now