Тэхён ажилдаа ашигладаг гэж хэлж болох уу? Хэмээн бодсоор цааш нэгэн хавтастай зүйл байгааг олон харав

Ким Сүёон хувийн мэдээлэл

Намайг мөрддөг, ганц гараа дохиход чиний мэдээлэл надад ил болно гэж байсан ч ийм нарийвчлал дүүрэн тогтоож байгаа нь сонин болгож байсан юм

Энэ яагаад нэг л тийм гонсойх мэдрэмж бий болгоод байгаа юм бол?

Удалгүй нэг дугтуйн дотор миний гэх зураг болон Мингюүтэй байх зурагнууд гээд үнэндээ ихэнх миний зурагнууд байхшиг

Шүлсээ залгин иймэрхүү байдлаар намайг судлаж, мөрдөнө гэдэг надад үл мэдэг аймшигтай байсан юм

Мэдэж байсан, намайг судалсанг

Гэхдээ ийм хэмжээнд хэмээн санаагүй юм

Дүн ахын дэлгүүрт ч очсон нь намайг тэр үед ч мөрдөж, ирэхэд ч мөрдөж, хэнтэй ядаг, юу хийдэг бараг зарим зүйл нь миний ч мэдэхгүй зүйлс байгаад би их гайхсан юм

Бүх бичиг баримт гээд байж болох бүх зүйлсийг нь далд хийчихээд эхний шатанд зүгээр л өөрөөс нь асуухыг хүссэн юм

Шүлсээ залгин дөхөж байтал хонх зогсоо зайгүй дуугарах дуунаар орохоо болин хаалга тайлахаар явав. Би үнэндээ яах ёстойгоо мэдэхгүй байна

Гэнэт л дайран орж ирэх хэн нэгэнлүү хөмсгөө зангидан харахад ээж зогсож байх нь тэр

"Хүүе ээ! Сүёон аа? Зүгээр үү миний охион?" Хэмээн хацрыг минь илэн бүрэн бүтэн байгааг минь олж харчихаад гэнэт мөрлүү минь алгадаад авах нь тэр

Муухай царайлан түүнлүү харахад тэр миний байр байдлыг харж байгаад

"Юу вэ? Хүний нутагт чинь гэрийн үйлчлэгч хийгээд зарагдаад явж байсан юм уу? Ер нь яагаад энд байгаад байгаа юм бэ? Би чамайг ямар их хүлээсэн гэж бодно! Чи нас өндөр гарч буй ээжийгээ яагаад боддоггүй юм бэ?"Хэмээн гэнэт уйлж унжаад эхлэх нь тэр

Үгүй ээ ээжээ! Эхлээд тайвшир! Хэмээн түүнлүү харан хэлэхэд тэр нулимсаа дуслуулсан хэвээр бид хамт дээш босох гэтэл унтлагны хувцастай, үс нь арзайсан Тэхён буугаад ирэв

"Энэ хэн бэ?" Хэмээн ээж гайхан асуухад би үнэндээ юу гэхээ мэдсэнгүй зогсож байтал Тэхён гайхаж ирчихээд доош бөхийн ээжтэй мэндэлчихээд гарнаас минь атгаад авах нь тэр

"Энэ миний—" хэмээн гацаж байтал Тэхён цоглог хоолойгоор

"Нөхөр нь байна. Ким Тэхён гэдэг таньтай танилцсандаа таатай байна. Хожуу танилцаж байгаад уучлаарай ээжээ?" Хэмээн доош бөхийхөд ээж дэлбэрэх гэж байгаа мэтээр харан

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Onde as histórias ganham vida. Descobre agora