"Чи намайг биш гэдгийг мэдэж байгаа. Би тийм зүйл хийгээд явж байх хөнгөхөн хүн биш гэдгийг чи мэдэж байгаа?" Хэмээхэд би уртаар амьсгалаа аван

"Тиймээ би мэднэ? Чи тэгдэггүй ч хэн нэгний үгээр үргэлж байдаг. Би буруу гэж хэлэхгүй ч одоо чиний зарласан гэрлэлт болон Тэхён бид хоёрыг иймэрхүү зүйлсрүү унагаж байгаа нь нөхрийг минь унагах гэж байгаа арга гэдгийг?"

Нөхрийг минь гэж хэлэхэд түүний зүрх хэрхэн зүсэгдэж байгааг мэдэж байгаа ч тэр надад хайртай байсан л бол мэдэрсэн байж таараа

Би түүнээс хүсэж байсан. Иймэрхүү үед ядаж л өөрийн зөв гэснээ хийгээсэй гэж хүссэн

Удалгүй түүний ил гарсан гаранд бидний хуримын бөгж бус өөр хийцтэй бөгж байсанг олж харав. Тиймээ бид дуусчихаж

Бүр мөсөн

Би зүгээр л хэлтэрхий байгаа байх гэдэгт итгэж байсан юм







————-


"Бид дууссан. Баярлалаа"

Нулимсаа дуслуулахгүй гэсэндээ хэлчихээд гараа чангаар атгасаар Мингюү-г үлдээн. Дэлгүүрээс гарах Сүёон нулимсаа арчин гаран гүйв. Харин Мингюү хойш санаа алдан суусаар хүзүүнд байх хүзүүний зүүлтэнд байх бөгжийг эрмэсээр нулимс дуслуулав

Хайртай хүнээ эцэст нь хайртай хүнтэй нь үлдээх түүний сонголт байсан юм. Гагцхүү сэтгэлд нь Сүёоныг гэх оч гэрэл үргэлж асаатай байсанг тэр зөвхөн өөрөө мэдэж байсан юм

-Анх харахад сэтгэлд хүрэх хэмжээний бүтэлгүйтэл гаргачихаад худлаа инээмсэглэл дотруулах хүүхэд шиг нэгэн

-Танилцах тусам ихийг мэдэхийг хүсэж, анх түүнлүү дөхсөн шалтгаанаа үл мартсан мэт дуралсан

-Гарнаас нь хөтлөн, хөөрхөн яриаг нь сонсон, энгэртээ наах томоос том жаргал

Дүрмээ зөрчиж дуралсан нэгнээ хэдийнээ өөр хүнд зориулагдсан гэдгийг мэдэж байсан зүрх сэтгэлээ шоолсон тэр өдөр

Тагтандээр намайг дуудан тайлбарлах гэж байсан түүнийг хараад өөрийн эрхгүй хайр асгарч байсан ч

Уруулийг нь амталсан тэр өдрөөс хойш хайртай хүнээ ямар ч аргаар өөртөө авах сонголт байсан ч

Би хэтэрхий мунхаг байсан

Хожуу ухаарч, хожигдсон алхам минь ийм зүйлд хүргэчихлээ. Одоо бол хайртай хүнээ хайртай хүнд нь өгч, аюулаас түүнийг аль болох мултлах

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now