"Зүрх чинь хаагдчихаагүй биздээ? Бас дүүг минь уучлаарай? Угаасаа л ийм зантай хүүхэд байгаа юм? Хүндээр бодоогүй биздээ хэмээн хацарт минь хүрчихээд

Хэмээчихээд зангиагаа өргөн харуулаад "Зангиа зангидаж чадна биздээ?" Хэмээн зангиа атгуулан цааш явахад би шүлсээ залгисаар оров

Цагаан цамцаа углахад би яагаад ч юм хөдөлж чадахгүй юм шиг алслагдсан мэдрэмжтэй байсаар байв. Амьсгаагаа уртаар гарган зангиаг нь зангидаж өгнө

Тэгэх бүртээ гар минь салганахын сацуу сая үнэндээ яачихсан аа ойлгосонгүй

Гарыг минь аажуухан атгахад би цочин түүнлүү эгцлэн харахад тэр
"Яагаад сандраад байгаа юм?" Хэмээн үсийг минь илэх нь тэр

Год хийн өөрөөсөө түлхэн
"Зүгээрээ! Би зүгээр тиймээ! Би зангидаж чадахгүй юм байна!" Хэмээн өөрийн мэдэлгүй зугтчихав

Нойлд орж ирээд тэнэг юмшиг гөлөрч суусаар бараг 30минут болов. Гараад очиход явсан гэдэгт итгэлтэй байна. Би сандарсан

Яг л 6,7жилийн өмнөх сандрал эргээд ирчихсэн. Галзуурчихжээ Сүёон аа чи! Чамд хайртай нэгэн байгаа! Ёс суртахуунгүй авираа больж үз! Хараал идэг гэж өөрийгөө үзэн ядаж байна

Гарч ирэхэд хэдийнээ явсан бололтой уртаар амьсгаагаа гарган өрөөлүүгээ алхав. Энэ тэнэглэлээ ойлгохгүй байна хэмээн бодол болсоор гарахаар доош буув. Магадгүй өдрийн цагаар үйлчлэгч нар байдаггүй байх

Энд ирэхдээ би зүгээр ч байдаггүй байсан шүү. Нөхрийнхөө доор ажилдаг байсан учир хамтдаа элдэв бусын үдэшлэг, уулзалтанд оролцдог байсан. Харин нэг удаа тэнэж яваад олсон газарлуугаа явж байна

Нөхөрлүүгээ залгаснаас хойш би огт залгаагүй. Тэр уужуу тайван хүн атлаа энэ болсон явдал яагаад биднийг ингэж их холдцулсанд гайхаж байна. Үргэлж залгаж ясанг минь асууж тэвэрч, хамгаалдаг байсан

"Тавтай морилно уу?"

Цоглог хоолойг сонсон инээмсэглэн очиход дэлгүүрийн Дүн ах санаа алдсаар

"Манай дэлгүүр уг нь их нууцлаг юмсан? Чи яаж яваад олоод ирсэн юм? Гайхмаар биш гэж үү?" Хэмээхэд би инээмсэглэн

"Дүн ахаа? Та намайг гомдоож байна шүү? Ядаж удаан хараагүй гээд мэндлэх хэрэгтэй? Сөүл хотод хамт оршдог байсан намайг ингэж ад үзэх хэрэг байна уу? Таны дэлгүүрт ойрд сонин содон юу ирсэн бэ?"Хэмээсээр гялалзсан өнгөтэй бугуйвч олон харав

T&S гэх сийлбэртэй ба харахад үнэхээр чамин харагдсан учир гартаа зүүн үзэж байтал Дүн ах гарнаас минь авчихав

"Би чамд өшөө зүйл зарахгүй гэдгээ хэлсэн байх аа?" Хэмээхэд би түүнлүү харан уруулаа унжуулан

"Бурхан минь итгэлтэй байна уу? Ийм ховор зүйлс зардаг байж гэхдээ хэнийх юм? Наад бугуйвч чинь?" Хэмээхэд тэр санаа алдан

"Нэг залуу дэлгүүрийг минь олж ирчихээд нэг зүйлтэй бугуйвчаа сольсон юм? Авч болохгүй байх? Эргэж ирж магадгүй шүү дээ? Хэмээхэд би гайхсаар

"Юугаар сольсон юм? Сонирхолтой юм гээч? Би өмнө нь бас нэг зүйлээрээ сольж байсан шиг энэ бугуйвчийг авч болохгүй юу?" Хэмээхэд тэр санаа алдангаа

"Өмнө нь чи бөгж үлдээж байсан энэ удаад ахиад үлдээх гээгүй биздээ?" Хэмээн хуруундахь бөгжийг минь харна

"Үгүй ээ? Энэ болохгүй харин хүзүүнийхээ зүүлтээр солих гэсэн юм? Нөхрийн маань бэлэг их үнэтэй?" хэмээхэд тэр инээмсэглэн

"Тэгдээ? Зальтай хог!" гэсээр өнөөх бугуйвчийг атгуулав

Дүн ахын дэлгүүр их нууцлаг баргын хүн олоод байдаггүй талтай. Ойр хавынх нь ордогч их ховрын зүйлс зарагддаг. Түүнчлэн нэг залуугаас өөр Солонгос хүн олж ирж байгаагүй гэж байсан

Тийм учраас хүнд ч хэлдэггүй энэ газрыг

Тийм учраас хүнд ч хэлдэггүй энэ газрыг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.











—————————-









🔍Намайг санав уу даа? Уучлаарай үнэхээр их хаха

Гэгээлэг хөөрхөн бичвэр болох нээ

Дараагийн парт +60

Comment +15

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now