Гэнэт хаалга нээгдэн нөгөө гарнаас минь Тэхён чангаан дэргэдээ хэвтүүлэв
"Уучлаарай хосуудаа одоо 10цаг болж байна? Босох болоогүй юу? Би өлбөрч үхэх нь байна?" Хэмээхэд би шүлсээ залгисаар нүдээ анина

"Үйлчлэгч эгч алга уу? Одоо бослоо цаанаа байж бай! Южин аа!" Хэмээхэд түүний алхаа цааш болон би год хийтэл дээш өндийн

"Яагаад хамт унтчихсан юм бэ? Би уг нь доор унтсан шиг санах юм?" хэмээхэд тэр надруу хальт харангаа

"Южин хэзээ ч хамаагүй ороод ирэх учраас хэвтүүлсэн төдий? Хараад ямар нэгэн сэжиг аваасай гэж хүсэхгүй байна?" Хэмээн ширээнд байх шилээ зүүн өрөөнөөс гарав

Бурхан минь эрүүл байна уу? Сүёон аа чи?

Гэхдээ яахав гоё л үнэртэй юм? Үнэрлэхэд таатай санагдахаар

Доошоо буухад үйлчлэгч эгч нар ирсэн болтой харагдаж Южин болон Тэхён хоёр сууж байх аж. Эвгүй байсаар Южины дэргэд суухад Тэхён хоолойгоо зассаар хажууд байх суудалруугаа заана

Ойлголгүй сууж байтал Южин шахаж дэргэд минь ирэн суусаар
"Та ахаас минь бишүүрхээд байгаа юм уу? Ер нь их хэрэглээ өндөртэй хүн л дээ? Баргал удахгүй цэвэршилт нь явагдах гэж байгаа байх аа? Таныг бодосноос их олон жил хүлээсэн байх шүү? Нээрээ нэг удаа?"Гэхэд Тэхён чангаар ширээгээ цохин

"Кмм! Южин аа?" Хэмээн хэлэв

"Юу ах маань их үнэн ч хүн шүү гэх гээд л? Таниас хойш ганц ч эмэгтэй шүргүүлж байгаагүй? Аа тийм нэг эмэгтэй—-"

Ахиад л Тэхён сэрээ халбагаа хүчтэй хоршуулахад Южин санаа зовсон байртай хойш суухдаа

"Ернь итгэл даахаар хүн шүү? Хөөх энэ цутан бүр амттай байна шүү тэ эгчээ? Та орой ядарсан байлгүй? Үйлчлэгч эгчээ энд нэмээд өгөөч? Ахад ч бас нэмээд өг? Гэхдээ л би дүүтэй болоход бэлэн учраас-"

Золтой хахчихсангүй түүнлүү харахад Тэхён ууртайгаар дээш босон
"Хангалттай Южин! Би ажилдаа явлаа? Южин аа? Одоо явна биздээ? Хүлээж бай?!"Хэмээхэд би саяны зүйлсийг бодон яагаад ч юм инээд хүрсээр Тэхёны араас гарав

Бурхан минь хэлж ярихаа үнэхээр хайхрахгүй хүүхэд байна шүү? Яаж тэгж хэлж чадаж байна аа? Үнэхээр хэлэх ч үг олдохгүй нь

Хаалга нээхэд Тэхён дээгүүрхээ тайлсан байртай өөдөөс минь харан зогсож байв. Эргүүлж хааж аваад хаалгаруу удтал харан зогсоход Тэхён нээж аваад

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now