Шинэ сурагч (2)

Start from the beginning
                                    

Тэхён: яаж байна аа

Би: өчигдөр намайг өвтгөсний чинь хариу гээд босон нойл руу орон шүршүүрт орлоо. Ардаас Тэхён орж ирэхэд нь би тоосонгүй. Гэтэл тэр миний хажууд зогсон хамт шүршүүрт орчих нь тэр.

Би: юугаа хийгээд байгаа юм??

Тэхён: одоо хичээлтэй шдээ

Би: тэгээд?

Тэхён: хоёулаа хоцорлоо. Цагаа хэмнэх гээд ороод ирлээ.

Би хурдхан гэгч нь өөрийгөө угаагаад нойлоос гаран хувцаслалаа. Өглөөний цайгаа хальт уусан болоод бид хоёр гэрээс гаран сургууль руу явна.

Би: хоёулаа тусдаа явъя

Тэхён: яаж байгаа юм?

Би: хүүхдүүд буруугаар ойлгочихож магадгүй

Тэхён: ямар хамаатай юм гээд миний хажууд бараг наалдахну гэлтэй ойрхон явна.

Бид хичээлдээ арай гэж амжин ороод ширээн дээрээ очтол хүүхдүүд бид хоёр луу их л сонин харна. Гэхдээ надаас илүү Тэхён луу. Би ч яасан юм бол гээд түүн рүү хархад тэр шилгүй байлаа. Өөрөөр хэлбэл үнэхээр царайлаг, халуухан. Ядаж байхад нь үс нь бүрэн хатаагүй.

Би: чи шилээ яачихсан юм?

Тэхён: юу? Нээрээ шил. Танайд... гээд үгээ хэлж дуусаагүй байхад нь би амыг нь дарлаа.

Би: чимээгүй байгаа ч. Ойлгочихлоо. Чи мартчихаж

Тэхён: новш гэж

Би: одоо чи ч охидын нүдэнд тусаад хэцүү л байх байхдаа. Аан үгүй юм байна надад хэцүү юм байна. Чи чинь миний хажууд суудаг шдээ

Тэхён: чи ч азтай юмаа. Ийм сайхан залуугийн хажууд сууж байдаг

Би: сайхан залуу гэнэ шүү

Бид хичээл тараад сургуулиас гарах гэтэл Тэхён хүрээд ирэх нь тэр.

Би: бас яах гэж ирсэн юм

Тэхён: танайд шилээ үлдээчихсэн шдээ. Явж шилээ авах хэрэгтэй биздээ. Далимаар нь танайд хонох ч юм билүү

Би: битгий давар

Жимин: энэ хэн юм

Би: цочих гэж, ...Тэхён л байна шд

Жимин: хөөх өөр хүн шиг л харагдаж байна шүү. Яагаад хамт явж байгаа юм

Би: бид хоёр хамт хоносон болохоор хамт явж байгаа юм гээд Тэхёныг хөтөллөө.

ONE SHOTSWhere stories live. Discover now