21

1.5K 231 30
                                    

Амьдралдаа зоригтойгоор хийсэн анхны зүйл минь энэ байсан болохоор тэр өрөөнөөс гармагцаа л чичрэн хөл дээрээ тогтож чадахгүй амьтан арай гэж л хана даган алхсаар угаалгын өрөө орж ирэн өөрийгөө толинд харна.

Өөрөөрөө бахархах ёстой юу үгүй юу гэдгээ мэдэхгүй ч надтай буруу харьцсан тэр бүх хүмүүсийг харамсуулах болно. Надтай тоглоод хэрэггүй..

Нойтон гараараа өөрийнхөө тусгалыг арчин зогсож байтал хичээлийн хонх дугарах бөгөөд утсанд минь сургуульд бүртгэгдсэн талаарх мэдээлэл болон хувиарлагдсан анги, хичээлийн хуваарь гээд бүгд ирчихсэн байгаа харагдав. Аргагүй л баячуудын сургууль юмдаа?

Би ч үл ялиг инээмсэглэн өөрийнхөө хувиарлагдсан ангийн урд ирэн зөөлхөн тогшвол багш надруу харснаа аль хэдийн мэдчихсэн бололтой намайг орж ирэхийг дохино. Хаалга онгойлгон багшийн хажууд очин зогсвол намайг Юүна гэж бодож байгаа хүүхдүүд юу болоод байгааг ойлгож ядан сууцгаана.

"Өнөөдөр шинэ сурагч шилжиж ирж байна. Юүжон! Та бүхний мэддэгээр Юүнагын ихэр"

Тэдний хариу үйлдэл бодсоноос илүү сонирхолтой. Бүгд дор бүрнээ шивнэлдэж эхлэхэд нь энэ бүхэнд дасчихсан болоод ч тэрүү нэг их анхаарахыг хүссэнгүй. Багш хамгийн ард байх сул ширээг заахад Жунины найз охин Хэра утсаараа оролдож байснаа надруу харан үл ялиг инээмсэглэснээ

"Дахиад тавтай морил"

Тэр хүртэл намайг Юүна биш гэдгийг гадарлаж байсан бололтой... Үнэхээр дотор арзаймаар биш гэжүү?

"Чи яаж мэдэж байгаа юм?" Гэтэл тэр үсээ чихнийхээ ард хийснээ

"Юүнад дургүй болохоор л"

Түүнтэй өмнө нь ингэж ярих боломж гарч байгаагүй болоод ч тэр үү Юүжоны хувиар энэ хөөрхөн охинтой ярина гэдэг.. Магадгүй би зөв сонголт хийсэн бололтой!

Хичээлийн цаг завсарлах үед Хэра мөрөн дээр минь тогшин толгойгоо хаалгаруу дохин

"Гарч адал явдалтай учрахгүй юму?" Гэснээ хариуг минь ч сонсолгүй намайг чирэн сургуулийн коридорор алхаж байтал Юүна аль хэдийн сургууль дээр ирчихсэн өөрийнхөө найзуудыг хойноо дагуулчихсан урдаас ирж байгаа харагдав.

Тэр намайг хармагцаа зогтусан амандаа хүлхэх модон чихрээ сугалан ёжтой инээгээд

"Чамд энэ сургууль ахдахвийдээ!"

Түүний үгийг сонссон ч сонсоогүй мэт хажуугаар нь зөрөх гэтэл тэр гарнаас татан хоолойгоо зассанаа

JOKER IVWhere stories live. Discover now