7

1.2K 190 15
                                    

Юүнагын найз дотор ормогцоо л намайг огт танихгүй мэт дүр эсгэн хажуугаар зөрөн гарах бөгөөд нөгөө залуу гайхсан намайг харж жаал инээж байснаа 

"Зүгээр л хажууд байгаад өгөхөд болно заюу?" гэсээр бэлхүүсээр минь гараа оруулан өөрлүүгээ ойртуулахад нь уруулаа зуун нүдээ цавчина.. Өнөөдөр хурдан л дуусаасай!

Тэр залуу Жокеруудтай их л ойр дотно бололтой тэдэнтэй ярилцан инээлдэх бөгөөд тэд хажууд нь хачиг шиг наалдсан надруу харцаа чиглүүлэхээ мартсангүй.. Чанёол ширээн дээр байх цэнхэр өнгийн хатуу найруулсан архинаас аван надруу гараа сунгахад нь эхэндээ итгэж ядан түүнлүү хачин харвал тэр хундагруу дохин уу гэх шиг болов.. Амьдралдаа нэг ч удаа хатуу зүйл ууж байгаагүй над шиг хүнд энэ бол зүгээр л тоглоом шиг санагдана.. Би ч хэтэрхий ариуханаар амьдарч байсан бололтой...

Түүнийг удаан хүлээлгэвэл юу болохыг бараг л таамаглаж байсан учраас өнөөх хундагтай уух зүйлийг нь аван уух эсэхдээ эргэлзэн зогсож байтал хажууд минь зогсох өндөр залуу гарнаас минь булаах шахам авснаа

"Манай Юүна энэ төрлийг уудаггүй юм?" гэснээ шууд л нэг амьсгаагаар уун хоосон хундагаа Чанёолруу өгчихөөд инээмсэглэхэд нь Жокеруудын нэг түүний нурууруу зөөлхөн цохиод

"Манай Жэхён ч том болжээ?" 

Тэгэхээр түүнийг Жэхён гэдэг байх нь.. Өмнөх өдрүүдэд тэр Жокеруудын дунд байгаагүйг бодоход тэр Жокер биш нь тодорхой. Гэхдээ тодорхой нэг зүйл нь Юүна энэ хүн хоёр танилууд гэдэг нь баттай.. Харамсалтай нь би юу ч мэдэхгүй явдал байх шив.

Чанёол харин өмнө нь анзаарч байгаагүй царайны хувирал гарган инээмсэглэснээ өөрийнхөө хундагтай дарсыг нэг амьсгаагаар уух бөгөөд хэтэрхий хурдан ууснаас нь болж түүний эрүү хүзүүгээр дарс урсан доошлоно..

Тэр хундагаа цааш тавьснаа хажуугаар зөрөхдөө үл ялиг намайг мөрлөх бөгөөд Жэхён үүнийг мэдэж байсан юм шиг л тэнцвэр алдах намайг өөртөө татан ойртуулснаа энгэрийнхээ товчыг нэг нэгээр нь ууртай гэгч нь тайлах Чанёолруу харснаа надруу ёжлон

"Яагаад чамайг түүнд үхчих гээд байдгыг ойлголоо!"

Жэхён миний төсөөлж байснаас илүү Юүнатай дотно байсан гэж ойлгомоор байв ч тэгэх ямар ч боломжгүй биздээ? Үгүй ээ... Тэр миний төсөөлж байснаас аймшигтай охин байсан болохоор боломжтой ч байж магадгүй юм... Чөтгөр!

Энэ бүхнийг ойлгож ядан зогсож байтал Чанёол нэг ширээн дээр гараад зогсчихсон биднийг дуудах бөгөөд бүгд цугласны дараа тэр ширээн дээр хундага хүчтэй тавьснаа жуумалзан

JOKER IVWhere stories live. Discover now