17

1.5K 191 8
                                    

Чанёол хариуг минь хүлээн нүдрүү минь ширтэхэд юу хэлэхээ мэдэлгүй түүний харцнаас дальдчин доош харахад түүний намайг шоолон инээж байгаа нь тод сонсогдоно. Зүрх минь байдгаасаа хэд дахин хурдан цохилон өмнө нь ийм мэдрэмж мэдэрч байгаагүй болоод ч тэр үү амьсгаагаа хүртэл яаж авахаа мэдэлгүй байж байтал Чанёол эрүүнээс минь бага зэрэг өргөснөө инээмсэглэн

"Тоглосон юмдаа. Сандарсандаа үхэх чинь дутаа юу?" Гэхэд нь одоо л нэг юм санаа амран түүний гарыг цохин ээрч муурсаар

"Тт..мээ..мэдэж байсан юм!"
Чанёол жуумалзсаар буйдан дээр байх цүнхээ нуруун дээрээ тохсноо

"Надтай нэг газарлуу яваад өг. Энэ гуйлт биш шүү" гэсээр урд минь гаран алхахад нь ямар ч эргэлзээгүй түүний араас хурдан гэгч нь алхаж эхэллээ..  саяны эвгүй байдлаас болоод ч тэр үү.. эсвэл Чанёолын надруу харж байсан харцнаас болоод тэр үү тайвширч чадахгүй нь. Тэр намайг Юүна биш гэдгийг мэдэж байгаа.. Тийм байж надаар тийм тоглоом хийнэ гэдэг! Үнэхээр... Жокерууд үнэхээр хатуу самар гэдэг нь үнэн бололтой!

Бид алхсаар түүний машины өмнө ирэх бөгөөд Чанёол надруу түлхүүрээ шидэж өгөн ёжтой инээх шиг болсноо

"Жолоодож чадна биздээ!"

Мэдээж... Юүнагын ачаар хийж үзээгүй цагийн ажил гэж бараг байхгүй биз. Мөнгө олж өөртөө зарцуулж болох бүх зүйлийг хийж байсан болохоор..

Түүний машинд суун бүсээ бүслэхээр гараа сунгатал Чанёол миний суудлын бүсийг аль хэдийн гартаа барьчихсан байх бөгөөд урдуур минь давуулан бэхлэж өгч байхад түүний халуун амьсгал нүүрэнд мэдрэгдэн аль болох дээш харахыг хичээнэ. Тэр надаар ингэж тоглох нь үнэхээр хөгжилтэй байгаа бололтой жуумалзахаа больж чадалгүй урагш ширтэнэ...

"Хамгийн ойрхон далайруу яв"

Тэр тухтай гэгч нь сандалаа хойш налан нүдээ анихад нь түүнийг эсэргүүцэж чадалгүй толгой дохин түүний тушаалаар хоттой хамгийн ойрхон байх далайруу явж эхэллээ.. Азаар эндээс 3хан цаг яваад хүрэх учраас санасныг бодоход үнэхээр амархан даалгавар шиг.

Замд Чанёол юу ч ярилгүй дуу сонсож байснаа ядарсан бололтой нүдээ анин чимээгүй явах нь цаанаа л сэтгэл тайван мэдрэмжийг өгнө.

Энэ хэдхэн хоногийн дотор өөрийгөө яагаад энэ хүнээс мэдэрч үзээгүй мэдрэмжээ мэдрээд байгаагаа ойлгохгүй байгаа ч намайг Юүжон гэж мэдсэн гэх өгүүлбэрийг сонссоноос хойш өөрийн эрхгүй л тайвширсан. Хэдий ингэж болохгүй ч өөр яах билээ? Ганц удаа ч гэсэн хэн нэгэнд итгээд үзэхэд гэмгүй биз?

JOKER IVWhere stories live. Discover now