2

1.6K 222 14
                                    

Яг л дахин төрсөн мэт санагдаж байна.. Шинэ орчинд өөр хүний дүрд юу ч мэдэхгүй орж ирэх нь яг л сугалаанд азаа үзэж байгаа мэт түгшүүртэй. Хэрвээ чи азтай бол бүх зүйлийг даваад гарна. Харин азгүй байвал? Энд яг юу хүлээж байгааг мэдэхгүй нь л асуудал болоод байх шиг.

Тэр залуу намайг урагш түлхснээ цамцны минь үзүүрээс хуруугаараа нэг хэсгийг чимхэн явсаар нөгөө эмэгтэйн урд аваачсанаа

"Түүнд хэлэх ямар нэг зүйл байна уу?"

Түүний хоолой цаанаа л хүйтэн бас зивүүн.. Юүнаг яагаад түүнээс хол бай гэснийг нь ойлгож байх шиг. Тэр тийм ч амархан хүн биш бололтой.

"Уучлаарай"

Аажуухнаар шивнэхэд тэр ёжтой гэгч нь инээснээ алгаа ташин

"Яахав. Чамайг тогтоогоод авчихая. Цаашдаа заавал надад тоогдох гээд хэрэггүй шүү. Заваан байна" гэснээ нүдээ ирмэн нөгөө хэдийгээ дагуулсаар сургуулийн хаалгаар яван орох нь тэр. Урт гэгч нь амьсгаа аван өвдгөө тулан доош бага зэрэг тонгойтол тэр охин гэнэт л хэлд оров уу гэлтэй

"Зүүднээсээ сэрж үз. Чанёол чамайг тоохгүй" гэсээр тэдний араас хурдан гэгч нь алхаж байлаа.. юу вэ? Юүна үнэхээр чи энэ хэрцгий амьтанд сайн гэжүү? Галзуурчихаж...

Утасаа гаргаж ирэн Юүнаруу залгах гэтэл тэр утсаа салгачихаж. Чихэндээ утсаа наан амандаа үглэн зогсож байтал нэг охин ирснээ надруу даллан

"Юүна? Дахиад л хэрэггүй зүйл хийчихээ юу?"

Түүнийг сайн ажиглавал яав ч дээрлэхдэг хүн биш бөгөөд надтай ижил тэмдэгтэйг бодоход бид адилхан статустай гэсэн үг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь өдий олон жил хамт байсан хэрнээ Юүнагийн найзын нэгийг ч мэдэхгүй юм байна.. Хачирхалтай биш гэжүү?

"Өө.. үгүй ээ!" Хэмээн тэнэг хүн шиг инээн толгойгоо маажтал тэр охин надруу бага зэрэг ойртон намайг их л нухацтай үнэртсэнээ

"Өнөөдөр ашгүй татаагүй байх шив?" Гэснээ цүнхээ нэг үүрэн инээсээр урд минь алхаж эхлэв. Юу татах гэж?

Би түүнээс хоцрохгүйн тулд хажууд нь хурдан хурдан алхсаар "Юу татах вэ?" Гэтэл тэр ёжтой гэгч нь инээн мөрөн дээр минь тогшсоноо

"Одоо яагаад тэнэг хүн шиг аашлаад байгаа юм? Хэтэрхий их дарамтлуулаад тэнэг болчихоо юу" гэсээр ангийн хаалгыг онгойлгомогц хүйтэн ус бидний дээрээс асгарах шиг болов...

Ангид байх хүүхдүүд бүгд инээлдэн бидэнлүү хуруугаа чичилснээ зургийг минь дуртай нь утсандаа буулгана.. Ямар гээч газар ороод ирчихсэн юмбэ?

JOKER IVWhere stories live. Discover now