Урт гэгч нь санаа алдан нүдээ нухалсаар заалны хаалганы урд ирэхтэй зэрэгцэн утсанд зурвас ирэх бөгөөд эхэндээ үл тоосон ч халаасанд минь байн байн чичрэхэд авч харахаас өөр сонголтгүй утсаа нээж үзнэ.

-Дахиж Жэхёнтой ойр харагдах гэсний хэрэггүй
-Санууллаа
-Шүү!

Нүүрэн дээр минь хэлж болох л байсан байж. Ойлгомжгүй гэдэг нь. 

Хэтэрхий их ядарсандаа хичээлийн цагаар унтахаас өөр юу ч хийсэнгүй. Унтсан ч гэж зүйрмэглэсэн гэвэл онох биз. Угаасаа хичээл сурсан ч бай сураагүй ч бай хэзээ нэгэн цагт Юүна ирэхэд би Юүжоноороо амьдрах учраас утгагүй зүйлд цаг хугацаагаа зарцуулахыг ч хүссэнгүй. Тэгээд ч хэн нэгэн жинхэнэ намайг оршдог гэдгийг мэдчихсэн гэж бодоход сандархаас илүү сэтгэл минь амрах шиг л болоод байх юм...

"Юүна! Ээждээ хүрээд ир. Би чамайг хамгаалж чадна"

Том хавцалын жижиг гүүрний хоёр талд ээж Юүна бид 3 гацчихсан байхад ээж зөвхөн түүний нэрийг дуудан гараа сунгана. Юүна жижиг модон шатыг удаанаар алхан нөгөө талд хүрэхэд ээжийн царай гэрэлтэн санаа нь амарсан мэт инээмсэглэнэ. Юүна нөгөө талд гарчихсан байхад би яагаад чадахгүй гэж? Модон гүүрний эхний шат дээр хөлөө тавин дээш инээмсэглэсээр харвал ээж Юүнаг дагуулсаар цааш алхах бөгөөд тэднийг харсан даруйд хүйтэн хөлс минь цуван байрандаа таг гацан зогсоно. Энэ үед Юүна ээжид хөтлүүлэн цааш алхаж байхдаа нааш харснаа хуруугаараа надруу заан инээмсэглэн даллах нь тэр.

Хамаг зүйл нуран унахтай зэрэгцэн хэн нэгний энгэрийнх нь цамцнаас тас зуурчихсан байснаа анзааран ширээнээсээ хурдан холдвол Жэхён надруу их л санаа нь зовсон байртай ширтэж байснаа хөлөрсөн духыг минв арчиж өгөн

"Хар дараа юу?"

Одоо л бүх зүйл зүүд байсныг ойлгон амьсгаа авахтайгаа болоход Жэхён юу ч хэлэлгүйгээр намайг энгэртээ наан зүгээрдээ хэмээн шивнэж байх нь тэр... эргэн тойрноо анзаарвал аль хэдийн гадаа харанхуй болчихсон байх бөгөөд Жэхён хичээл тарсны дараа намайг хүлээж байсан нь тодорхой.

Хэн нэгэн надад ингэж санаа зовж байгааг мэдрэх цаанаа л сэтгэлд дулаахан биш гэжүү? Хэдий өөр хүний орлож байгаа ч..

"Баярлалаа. Одоо зүгээрдээ" хэмээн түүнийг өөрөөсөө бага зэрэг түлхэх гэтэл багшийн ширээний хажуунаас алга таших чимээ гарах бөгөөд харвал Чанёол амандаа модон чихэр зуучихсан биднийг тухтай гэгч нь ширтээд зогсож байв... Би ч баларчээ!

"Яасан бэ? Үргэжлүүлэхгүй?"

Тэр ташаагаа тулан надруу дохиход нь би ч сандлаасаа босон цүнхээ үүрсээр түүний хажууд очин зогслоо. Чанёолын санаа одоо л нэг юм амарч байна уу гэлтэй мөрөн дээр гараа тавин Жэхёнлуу ёжтой инээгээд

"Миний боолыг харж байсанд талархая" гэснээ аманд байсан чихрээ аван түүнлүү шидснээ

"Миний хогонд ч гэсэн анхаарал тавьж өгвөл баярлана шүү" гэсээр намайг дагуулсаар ангиас гарах бөгөөд замдаа юу ч ярилгүй Жокеруудын өрөөнд орж ирэн хаалга хүчтэй хаах нь тэр..

"Жэхёноос хол бай гэж хэлсэн биздээ?"

Тэр шүдээ зуун барин ингэж хэлэхэд нь юу ч хэлэх ёстойгоо мэдэлгүй түүнээс нүдээ салгалгүй ширтэнэ. Харин тэр буйдан дээрээ тухлан сууснаа

"Юүнагаас ялгагдахгүй амьтан байхнээ?"

Тэр энэ үгээ хэтэрхий ёжилсон байртай хэлсэн нь надад яагаад ч юм таалагдсангүй. Юүна хэдий миний ихэр ч түүнийг мэдэх тусам Юүнад дургүй болж эхэлсэн.. Үгүй ээ магадгүй сэтгэлийнхээ гүнд үргэлж түүнд дургүй байсан ч байж магадгүй юм...

"Үгээ буцааж ав. Бид хоёрт адилхан зүйл нэг ч байхгүй" гэтэл тэр зангиагаа хүчтэй татан сулласнаа надруу харцаа чиглүүлэн ёжтой инээснээ

"Адилхан л биеэ юунд ч хамаагүй үнэлж чаддаг юм бишүү?"

Түүний утгагүй яриаг сонсох ч хүсэл алга. Шууд л хаалга чиглэн гарах гэтэл Чанёол суудлаасаа босон

"Гарах л юм бол чи дуусна шүү"

Түүнийг яагаад ингэж аашлаад байгааг ойлгохгүй нь. Анхнаасаа бүх үнэнг мэддэг байсан хэрнээ энэ хүртэл надтай муур хулгана болж тоглох ямар хэрэгтэй гэж?

Чанёол хаалганы өмнө зогсох намайг өөрлүүгээ татан харуулснаа дээрээс минь доош хүртэл нухацтай ширтэж байснаа мөрийг минь дэрлэн хүнд хүнд амьсгалж байснаа

"Новш.. би яг яагаад байгаа юмбол" гэх үгийг амандаа бувтнах хэдий ч би хамгийн сайн ойлгож байх шиг..

Тэр гарнаас минь барьснаа өөрийнхөө цээжиндээр наавал түүний зүрх чанга бөгөөд хурдан цохилж байх бөгөөд тэр үл ялиг инээмсэглэх шиг болсноо

"Дайсныхаа мэхэнд уначих шив?"

Тэр яг ямар утгатай ингэж хэлснийг мэдэхгүй ч Юүна Чанёол хоёрын харилцаа дэндүү ярвигтай. Тэдний энэ харилцаанаас болж бид ээдрээтэй учралаар учирсан тийм л хүмүүс. Сайн талаараа бид танилууд. Харин муу талаараа хэзээ ч бие биедээ сэтгэлээ зориулж болохгүй хүмүүс мэт.

JOKER IVWhere stories live. Discover now