Нүдээ нухалсаар унтаагаараа яваад байна уу гэлтэй доош ширтэн нүдээ хагас аниатай алхаж байтал эмэгтэй хүний өсгийтэй гутал урд минь тулах шиг болов. Аажмаар толгойгоо дээшлүүлэн харвал Юүнагын найз байх бөгөөд тэр ямар нэг зүйл буруу болсон мэт надруу байдгаараа муухай харчихсан зогсож байв.

"Юу?"

Нойрмог дуугаар дугарч ядан түүний өөдөөс харвал тэр юу ч дугаралгүй хажуугаар зөрөхдөө намайг хүчтэй мөрлөн зөрөх нь тэр.

Ахх чөтгөр гэж! Мөр хэтэрхий хүчтэй мөргүүлснээс болж янгинан өвдөх бөгөөд гараа барин түүний араас ширтэнэ. Гайхах зүйл алга. Юүнаг тойроод эрүүл ухаантай хүн эргэлдэхгүй нь тодорхой.

Янгинах гараа барьсаар сургуулийн талбайгаар өнгөрч байтал Жэхён уруул нь цус болчихсон газар сууж байснаа намайг хармагцаа босон надруу даллан инээх шиг болов. Би ч түүнд үл ялиг бөхийн сургуулийн хаалгаар орох гэтэл тэр аль хэдийн хажууд минь ирчихсэн бугуйнаас атгаснаа

"Өнөөдөр хичээлээ тасламаар байна уу?"

"Юу?" Гэтэл тэр гэмгүй мэт инээснээ 2 давхарт байх Жокеруудын өрөөрүү харснаа духан дээрээ гараа тавин ёслох шиг болсноо

"Би арыг чинь даах болохоор хуучнаа дурсацгаая" гэснээ удаанаар гүйж эхлэх бөгөөд би ч ямар ч сонголтгүй түүнд чирэгдэн гүйж байхдаа дээш харвал Чанёол цонх тулан бидэнлүү тухтай гэгч нь ширтэн зогсож байх бөгөөд хамгийн хэцүү нь түүний ямар царай гаргаж байгаа нь тийм ч тод харагдсангүй...

Жэхён намайг дагуулан гүйсээр ойрхон байх мөхөөлдөсний мухлагт ирснээ инээмсэглэн

"Энэ газрыг санаж байна уу? Бидний анхны болзоогоо хийсэн газар гэдгийг"

Тэр үнэхээр цайлган хүн шиг харагддаг. Магадгүй тийм ч байж болох юм. Юүна Жэхён хоёр юунаас болж энэ харилцаагаа дуусгасныг мэдэхгүй ч Юүнад хэн дургүй байхав? Тэр үргэлж л өөрийнхөө хүссэн бүрийг авч ирсээр сурсан хүн. Үргэлж хайранд өссөн болохоор тэр чинээгээрээ хайрыг өөртөө татдаг байх. Атаархмаар биш гэжүү?

"Жэхёнаа! Бид яагаад салсныг санаж байна уу?"

Тэрний царай хувьсхийн юу гэж хэлэх учраа олохгүй байгаа бололтой надруу эгцэлж харж чадалгүй урт амьсгаа авснаа

"Чанёолыг унагаахын тулд чамайг золиосолсон нь миний буруу ч.."

Тэр өгүүлбэрээ дуусгаж чадалгүй үгээ залгих бөгөөд би ч түүний мөрөн дээр зөөлхөн тогшин

"Уучлаарай. Би хуучны Юүна биш болчихсон"

Мэдээж би үнэнээ хэлсэн. Түүнд хий дэмий горьдлого төрүүлээд байх эрх ч надад байхгүй. Нэгэнт л Юүнагын дүрд тоглож байгаагаас хойш эхнээс нь бүгдийг цэгцлэх хэрэгтэй. Тэгээд л болно.

Утас энэ үед чанга гэгч нь дугарах бөгөөд Жокеруудаас ирэх зурвас бололтой. Утсаа барьсаар түүнийг тэнд нь үлдээн буцан сургуульдаа орж ирвэл боолууд намайг зөрөн заалруу явж байгаа харагдав. Тэд яагаад?

Цуглар гэсэн мэдэгдэл байгаагүй ч тэд бүгд заалруу явж байгаа нь учиртай... Тэгээд л би тэднийг дагасаар заалны хаалган дээр тулж ирвэл Чанёол урдаа 5 хүүхэд жагсаагаад зогсоочихсон эрүүгээ тулан тэднийг хэл хэмээн шахна.

Тэд амнаасаа ямар ч үг унагахгүй байгаа нь Чанёолд таалагдахгүй байгаа бололтой хажууд байх урт бэйсболын цохиурыг гартаа барьснаа хэд эргүүлж байгаад хамгийн урд зогсох залуугын эрүүг цохиураараа дээшлүүлэн

"Худлаа ярьсан хүнд би үнэхээр дургүй. Үхмээргүй л байвал үнэнээ хэл"

Тэр залуу хэлэх эсэхдээ эргэлзэж байгаа бололтой үгээ залгин зогстол Чанёол нэг ёжтой инээснээ түүний хөлрүү саваагаараа хүчтэй цохьвол тэр залуу нэг хөл дээрээ сөхрөн доош суух нь тэр..

Чанёол мөрөн дээрээ цохиураа тавин дараагын охин дээр очоод

"Чамд хэлэх зүйл алга уу?"

Чанёолын ааш өнөөдөр тийм ч сайн биш байгаа нь түүний царайнаас тодорхой харагдах бөгөөд Жокерын тоглоомд ийм зүйл болдог гэдгийг анх удаа л харж байгаа минь энэ..

Чанёол хөмсөгөө өргөн ёжтой инээх шиг болон цохиураа дээш далайх үед өөрийн эрхгүй л хаалга хүчтэй түлхэн онгойлгон өөр дээрээ бүх анхаарлыг татна.

Чанёол надруу харснаа уруулаа хазан инээснээ миний зүг удаанаар алхаж ирнэ.. ийм зүйл төсөөлөөгүй болоод ч тэр үү бие минь хөших шиг л болон цохиураа эргүүлсээр ирэх түүнээс харцаа ч салгаж чадсангүй.

Чанёол өмнө минь ирж зогссоноо хоолойгоо засан

"Сонссончлон би худалч хүмүүсийг үзэн яддаг. Надад худлаа ярьсан биздээ?"

Түүний нүд..  тэр яг л намайг оролдоод үз л дээ гэж байгаа мэт. Яг л анх харж байсан тэр Чанёол!

Би аажуухнаар толгойгоо сэгсэрч байтал Чанёол цохиураа мөрөн дээр минь тавьснаа үл ялиг ёжтой инээн

"Намайг хэн ч хуурч чаддаггүй юм. Юүна ч тэр. Чи ч тэр." Гэснээ чихрүү минь ойртон янзыг минь үзэж байгаа мэт хоолойгоор

"Тийм биз Ким Юүжон?"
+=+÷+÷+÷+÷÷++÷÷+÷+÷+÷+÷+÷+÷+÷+÷+÷+÷+÷=+=+
A/n uul n bi vote setgegdel hardaggui ch yaltchgu zav zai muutai boloh uchraas idevhtei baidlig harj bgad daraagin hesgee oruulnaa. Bugded n laav ❤

JOKER IVWhere stories live. Discover now