Хувь тавилантайгаа эвлэрэн түүнийг үг дуугүй даган явтал кинон дээр л харж байсан том гэгч нь мөрийтэй тоглоомны ширээ өрөөний голд байх бөгөөд тэднийг тойроод Жокерууд болон өөр танихгүй хүмүүс суучихсан хоорондоо харцаараа идэлцэж байгаа мэт л харагдан сууна..

Чанёол хүрмээ тайлснаа надруу шидэхэд нь арай гэж л барьж авахтай зэрэгцэн тэр суудлаа тухлан суухтай зэрэгцэн гэрэл бүдгэрэн тэдний тоглоом эхлэх нь тэр..

Хамгийн их анхаарлыг минь татаж байсан зүйл бол тэдний хувцаслалт. Яагаад гэжүү? Яагаад гэвэл үнэхээр халуухан бас тансаг.. Юүнагын дүрд орсноос хойш кинон дээр харж байсан бүх зүйлээ бодитоор харж байгаа мэт л санагдана. Магадгүй баярлах ёстой зүйл ганц л энэ байх.

"Чанёол эзэн үнэхээр хүн хүлээлгэх дуртай юмаа?"

Тэдний дунд суух танихгүй залуу гартаа хундага виски барьчихсан Чанёолруу цоо ширтэх бөгөөд Чанёол ч түүнрүү харан инээмсэглэснээ

"Би үргэлж бүх зүйлийн гол дүр байдаг"

Тэр залуу мэдээж ийм хариулт хүлээгээгүй нь тодорхой. Чанга гэгч нь инээх инээд өрөөнд тархахад бүгд л худлаа инээмсэглэл тодруулж байгаа нь илт. Тэд ч чөтгөрүүд юмаа..

"Өнөөдөр маргаашыг бодолгүй бүх зүйлээ дэнчин тавина гэвэл яаж байна?" Хэмээн Бэкхён эрүүгээ тулан тэдэнлүү харцаараа ямар нэг зүйл хэлэх шиг болоход Сэүн зангиагаа тайлан ширээн дээр тавьснаа

"Та нарын харц унадаг зангиагаа хүртэл өнөөдөр тавья" гэтэл тэд бүгд л дуу алдан инээмсэглэнэ

Тэдний дунд суух танихгүй залуучуудын нэг сандлаасаа боссоноо өөрийнхөө халаасанд байх бүх үнэт эдлэлээ ширээн дээр гаргаж тавьснаа

"Магадгүй би өнөөдөр тоглох гэж л төрсөн байх"

Тэд үнэхээр галзуу юм. Тоглоом дөнгөж эхлэх гэж байхад л өөрсдийн үнэтэй гэх бүх зүйлээ ширээрүү шидлэн бооцоонд тавина.. баячуудад тоглоомны тактик гэж байдаггүй хэрэг үү?

Би чимээгүй л Чанёолын ард зогсон тэднийг ажиглана.. Эндээс хурдан гараад зугтчихмаар байгаа ч түүний ард зогсоход бага зэрэг тайвшралыг мэдрэнэ..

"Намайг өнөөдөр унагаавал би хүссэн зүйлийг чинь өгье" гэсээр Чанёол гараа оролдон ёжтой инээхэд тэр залуугын нүд сэргэн надруу харах шиг болов. Түүнтэй харц тулгарахад яагаад ч юм хамаг биеэр хүйт даагаад бие хөших шиг л мэдрэмж мэдрэгдэнэ..

JOKER IVWhere stories live. Discover now