𝐍𝐚𝐧𝐚

355 55 9
                                    


~Дүү~


Энэ охин үнэхээр

   Эд эс бүрээр минь наадаж чадаж байна.

    
        Тэр өдөр намайг хаяж гарснаасаа хойш хараал идсэн бүхэл бүтэн 14 хоног агаарт замхарчихсан аятай алга болчихсон.

    Үргэлжид л цуг явж байгаа аятай харагддаг  Ёнжүн ч харагдахгүй. Тэр хоёр цуг байхаас гарцаагүй.

Бодох төдийд л хөмсөг минь үл ялиг зангирч, дотор минь үл мэдэх тавгүй мэдрэмж төрөхийг мэдэрлээ.

Юу вэ?

      Энэ чи биш шүү дээ Рики.

  

Өөрийгөө шоолсхийгээд толгойгоо хөнгөн сэгсрэв.

-"Орой гарцгаая"


-------------------------------------------------------


-"Хөөх тэр Жонгүг сонбэ биш үү?" гэх Жэй-н дуугаар харвал Жон Жонгүг дээш шатаар өгсөн явсаар нэг ширээнд очоод суух нь үзэгдэв.

Тэр ширээнд зүс мэдэх хэдэн сайн найзууд нь суух агаад нэмээд хэдэн охидууд байх аж.

               
Юу вэ.

Дам хаана байгаа болоод тэр энд сууж байгаа юм. Бүр өөрт нь илт сээтэн хаясан бүсгүйчүүдийн өөдөөс инээд алдаад л.

"Ники яагаад гэнэт хамаг хөмсгөө нумруулаад гараа зангидчхаав." хажуунаас инээн нудрах Сонхүний дуугаар өөрийгөө ямар байдалд байгааг анзаарав.


Би хэдий түүнийг шүүмжлэх хэмжээний  ариухан амьтан биш ч гэлээ..

Тэр чинь И Дам-г өөртөө харьяалдаг хүн тийм биз?.


-"Очиж мэнд мэдэцгээе" гээд босоход

Жэй том хараад "Гэнэт юу яриад байгаа юм. Ямар хэрэгтэй гэж"

"Түүнээс авах хэрэгтэй нэг чухал зүйл байна" гээд хариу хүлээлгүй шууд явахад тэдний босох чимээ ард дуулдав.


"Сайн байцгаана уу" гээд очоод суухад бүгд сонжин ширтэцгээх аж.

Жимин "Өө Сонхүн." хэмээгээд гар цохиход

𝐖𝐚𝐧𝐧𝐚 𝐩𝐥𝐚𝐲 [Non-ongoing]Where stories live. Discover now