𝐑𝐨𝐤𝐮

743 81 14
                                    

"Мартаагүй"

Танил бус орчин нүдээ нээсэн даруйд намайг угтахад урьд шөнө юу болсон талаар санахад хэдэн хором зарцуулагдав.

Яагаад ч юм тэр мөчид би Нишимураг мэдэж байсан юм.

Надад юу ч хийж чадахгүйг. Согтууг нь далимдуулж оролдохгүй хүн гэдгийг би зөнгөөрөө мэдэрч байсан гэхэд хилсдэхгүй.

Өглөөний 8 цаг.

Амралтын өдөр байгаад талархъя.

Өрөөнөөс гарахад цэлгэр том пентхаус угтав. Ийм том гэрт ганцаарддаггүй юм байх даа.

Гэрийг хальт тойруулан харж үзчихээд угаалгын өрөөг олох эрэлдээ гарав.

Хоёр давхарт гаран түүнийх байж магадгүй өрөөг онгойлгож үзэхэд үнэхээр л Ники дотор орон дээрээ унтаж байлаа.

Харин эсрэг талын хаалганд Никигийн хэрэглэдэг гэмээр угаалгын өрөө байв.

------

Шүршүүрт орчхоод тэнд байсан ганц алчуураар биеэ ороон гарч ирэхэд түүний өрөөний хаалга онгойн дотроос нь тэр гараад ирэв.

Би үг дуугарах гэсэнгүй, байрнаасаа хөдлөх ч гэсэнгүй түүнрүү удтал ширтэхэд тэр ч мөн тэндээ таг гацсан чигээр зөрүүлэн ширтэж байлаа.

За яахав. Би л эхэлж дуугарахаас.

-"Өглөөний мэнд Нишимура"

Тэр тэндээ гацсан чигээр цээж рүү минь харсаар "Наадах чинь....."

Түүний харцыг дагуулан энгэрлүүгээ харахад "миний алчуур" хэмээн үгээ зөөн арай ядан хэлэх шиг болов.

Би алчуурлуу нэг түүн рүү нэг хараад хөмсгөө өргөн "Арай..... Алчуураа харамлаад байгаа хэрэг үү"

Нэг инээд алдаад.

Би түүнрүү хөлөө зөөн дөхөх зуураа "Ойлголоо. Авчхад л болох биш үү" гээд захаас нь зуун татах гэсэнд тэр хормын дотор хөдлөн гарыг минь даран мөрнөөс минь тэвэрлээ.

Юу вэ? Сандраад байгаа хэрэг үү.

Өлмийгөө өргөн чихэнд нь тулж очоод "Тоглосон юм даа. Хацар чинь бүр улайчхаж" гэж шивнээд түүнээс хөндийрөн өрөө рүү нь ороход тэр одоо ч том нүдэлсээр хойноос минь даган явав.

"Хувцасны өрөө чинь хаана юм" гэхэд түүний хуруугаараа дохисон зүгт очин хувцсыг нь онгичиж эхлэлээ.

𝐖𝐚𝐧𝐧𝐚 𝐩𝐥𝐚𝐲 [Non-ongoing]Where stories live. Discover now