𝐒𝐚𝐧

549 68 1
                                    

-"Миний залууг"-

-"Удах юм уу?"

Жонгүг "Сайн мэдэхгүй л байна. Аавтай учраа олчихвол Солонгостоо суурьших бодолтой"

Хариуд нь би толгой дохисон болоод буцан утас руугаа ширтэхэд тэр жуумалзсаар "Миний бяцхан охин намайг байхгүйд улам хөөрхөн болчихжээ?" хэмээн илт миний янзыг үзэн асуув.

Би түүнрүү больж үз гэсэн харцаар харан ярвайх аядаад "Чиний охин гэж байхгүй. Хэзээ ч байгаагүй. Дахиж тэгж дуудах хэрэггүй Жон Жонгүг"

Жонгүг миний толгойн дээр гараа тавин сэгсэрсээр "Жонгүгийн охин уурлачихсан уу? Энэ нэрний ачаар л чи аюулгүй явдаг биз дээ. Ингэхэд одоо чамайг ингэж дуудах хүн сургуульд байдаг юм болов уу даа"

Би хойш хэвтэн таазруу ширтсээр "Өглөөхөн нэг хүн дуудсан юм байна" гэхэд Жонгүг бүлтгэр нүдээ онийлгосоор хар авсан нохой шиг "Эрэгтэй хүүхэд. Тийм биз?"

Инээдтэй юм... Тэр одоо намайг хардаад байгаа хэрэг үү?

-"Яаж мэдсэн юм" гэхэд тэр босч яван хөргөгч онгойлгох зуураа "Чамайг надруу залгахад дэргэд чинь байсан биз дээ. Тэрнээс биш хэрэг тарьчихгүй л бол чи ямар манайд ирж хонох биш" хэмээн нэг лааз шар айраг гаргаад надруу шидэхэд би барьж аван өндийж суугаад "Хөөх чи бараг зөнч болох байж дээ. Харамсалтай л юм"

-"Яахав ах хүний зөн гэх үү дээ" гэсээр өөрийнхийгөө задлан миний дэргэд ирж суухад би түүнийг нудран "Тийм л ах хүн байсан юм бол Жонгүгийн охин биш Жонгүгийн дүү гэж нэршил гаргахгүй яасан юм"

Тэгэхээр....

Тийм ээ Жон Жонгүг бол миний ах.

Овгийн хувьд бол эцэг өөр эх нэг учраас л тэр. Хамгийн төвөгтэй асуудал нь л энэ.

Эцэг өөр.... Цаг тутамд намайг нүд үзүүрлэх хойд эцэг минь.

Ерөнхийдөө цуг амьдраад байдаггүй болохоор хүмүүс тэр болгон мэдээд байдаггүй юм. Тэр нь ч дээр.

Жонгүг малийсаар "Тэд нар өөрсдөө л тэгж ойлгосон шд. Би ямар чамайг миний найз охин энэ тэр гэж олон юм ярьсан биш"

Би нүдээ эргэлдүүлсээр "Хэрэгт гүтгэгдсэн би хүртэл тоохгүй орхичхоод байхад хэн сургуулиар нэг МИНИЙ ОХИНЫ ШИРХЭГ ҮСИЙГ Ч УНАГААСАН БАЙХ ЮМ БОЛ ХӨРСТЭЙ ЧИНЬ НИЙЛҮҮЛНЭ ШҮҮ гэж орилоод сүр бадраалаа" гээд гэмгүй царайлах түүний толгойг тоншоод "Бүр Тэхён, Жимин ах нарыг хүртэл дагуулчихсан"

𝐖𝐚𝐧𝐧𝐚 𝐩𝐥𝐚𝐲 [Non-ongoing]Where stories live. Discover now