𝐆𝐨

544 62 4
                                    



Тэр урд минь шууд л өвдөглөөд суухад би харц буруулж амжив.

Гуйя зүгээр л яваад өг.

Энэ нөхцөлд Нишимура ямар үйлдэл гаргахаа мэдэж байгаа гэлтэй надаас нэг ч зүйл асуусангүй. Нэг үг ч амнаасаа урсгасангүй.

Тэр миний бардам зан түүнд ийм төрхөө харуулах байтугай ярихыг ч хүсэхгүйг мэдэж байна гэлтэй.

Харин ч хариуд нь харцаараа намайг төөнөж байгааг нь хараагүй ч биеийн минь эд эс бүхэн мэдэрч байлаа.

Зөөлхөн зүйл арьсан дээр минь шүргэн гүйхэд бага зэрэг чичирхийлж орхив.

Хаанаас ч билээ тэгж уншиж байсан юм.

Хүрэлтээс илүү шүргэлт мэдрэг байдаг. Энгийн хүрэлт зөөлхөн шүргэлт хоёроос авах мэдрэмж асар их ялгаатай гэж.

Гар нь алгуур явсаар арзайж орхисон үсийг минь алгуур илж эхлэх нь тэр.

Хачирхалтай нь саяхан л бачимдаж байсан тэр мэдрэмж асар тайван болоод ирэх нь тэр.

Таалагдахгүй байна. Тэр надад хүрч байгаа нь. Түүний хүрэлтэнд тайвширч байгаа нь хүртэл. Үнэхээр..... Таалагдахгүй байна.

Нишимура үйлдлээ зогсоогоод гараа урдаа барин тас гөлрөх нь нүдний үзүүрт харагдаж эхлэхэд би ч мөн тийш харцаа чиглүүлэв.

Ойлгомжтой. Үсдүүлж орхисон үс минь түүнийг илэх үед туг тугаараа унаад тогтчихож.

-"...Хараал ид...."

Огт авиа гаргалгүй аниргүй надад хань болж суусан Никиг гэнэт л үг дуугарахад нь тэгэх тэгэхдээ бүр хараал урсгаж орхисонд энэ удаад би түүнрүү харцаа чиглүүлэв.

Тэр яг л харцаараа намайг ойлгож байна уу гэлтэй "Хэн ч ингэсэн бай. Тэр хүнийг хараал идээсэй" гэхэд нь яагаад юм инээд минь хүрээд инээвхийлж орхих нь тэр.

Би түүний урдаас өндийн өмдөө гөвсөн болоод "Хангалттай" хэмээгээд явах гэсэнд Ники гараас минь татан зогсоох нь тэр.

Хөмсөг нь бага зэрэг зангирчихсан "Найз залууруугаа явах нь уу?"

Би түүнээс гараа татаж авах гэж оролдсончгүй тэр тавих ч гэсэнгүй.

-"Энэ мөчид түүнийг битгий дурс. Хангалттай тавгүй байхад тэр хөгийн амьтныг харах ч хүсэл алга" гэхэд тэр инээвхийлэх шиг болсноо "Тэгвэл Lotus?" яагаад би түүнд хамаг зүйлсээ тайлагнаад ч байгаа юм шиг үйлдэл хийгээд байгаагаа мэдэхгүй ч толгой дохилоо.

𝐖𝐚𝐧𝐧𝐚 𝐩𝐥𝐚𝐲 [Non-ongoing]Where stories live. Discover now