1-3

259 24 0
                                    

"Найз залуу нь байсан ч яах юм? Чи хэн юм?"
"Хөөе, Ким Тэхён.. хурдан мэндлээч.. Суёоны ах"
"Ахаа.. танилцсандаа таатай байна.." тэхёны гэнэтийн мэндлэлтэнд би тэнэг тэнэг инээд алдсаар жонгүгт хандан
"Суёоны найз залуу.."
"Аан нөгөө.. орой болгон суёоныг дууддаг салхи чи байх нь ээ.. царайлаг юм байна..  манайхан ч хүн их сайн таньдаг л даа.. таатай байна.." инээд алдсаар гар барин дотно танилцах нь сайхан харагдана..
"За хичээлдээ орцгоох уу?"
"Тэгье ээ.. хүргэн дүү дараа тухтай уулзъя"

Орой амттай юм идмээр санагдан дэлгүүр орохоор хувцаслалаа..
"Тавтай морилно уу!"
"Жонгүг?" гэрийн урд байдаг дэлгүүр ороход кассан дээр нь Жонгүг зогсож байх нь тэр. Гайхан асуусан ч тэр юм дуугаралгүй авсан зүйлсийг минь бичээд
"12000 вон болж байна"
"За, энэ.."
"Баярлалаа.."
"Жонгүгаа?" аяар асуусан ч тэр харц буруулсаар байсан юм.. Тортой зүйлсээ аван хаалгаар гарахтай зэрэгцэн түүний ардаас бувтнах нь сонсогдлоо..
"Өдөржин утсаар ч яриагүй юм байж.. яасан юм ч гэж асуухгүй юм аа" би инээд алдсаар түүнийг тарахыг хүлээн гадаах сандал дээр нь сууж эхлэв.. цаг орчмын дараа тэр
"Захирлаа.. явлаа.." гэсээр гарч ирэн намайг харсан ч буцаад харцаа буруулсаар цааш алхаж эхлэв..
"Ойн гүндэх байшинд 3 баавгай амьдран суудаг байж гэнэ. Аав баавгай, ээж баавгай, хүү баав.."
"Юу хийгээд байгаа юм? араас нь даган дуулж эхэлсэнд Жонгүг гайхсан бололтой дууг минь таслан ийн асуув.
"Юу юу хийхэв дээ.. гэртээ харьж байна.."
"Танайх нөгөө зүгт биз дээ?"
"Үгүй ээ.. ийшээ шдээ" ичих ч үгүй худлаа хэлж байна л гэнэ шүү.. Тэр хариу хэлэлгүй цааш алхсаар байв. Би
"Аааа~ хөл.."
"Яасан бэ? Яасан×999?" худлаа жүжиглэхэд энэ санаа зовж байгааг нь..
"Шагайгаа булгалчих шиг боллоо.."
"Үүрүүлчих.."

Ганнам дүүргийн гудмаар үүрүүлэн алхах сэтгэлд нэг л гоё байх чинь..
"Чи надад сайн биз дээ?" миний гэнэтийн асуултанд Жонгүг юу ч хэлэхгүй байв..
"..."
"Намайг өдөржингөө холбоо барьсангүй гээд уурлаад байгаа биз дээ? Тэхёныг ч гэсэн надтай хардаад.."
"..."
"Тэгсэн ч надад санаа зовоод энэ хүртэл ирсэн биз дээ? Мөн биз дээ?"
"Хэтрүүлж бодох хэрэггүй!"
"Хэтрүүлж бодох хэрэггүй!" хэлээ хазан түүнийг дуурайхад сул ч гэсэн инээж байгаа нь сонсогдоно. Би
"Хөгжим сонсох уу?"

Удахгүй би үүрүүлхээ болин бууж бидний хамтдаа алхсан 2 цаг.. хамтдаа сонссон тэр дуунууд.. бас түүний надад зориулж бичсэн түүний дуу.. /Still with you by JK/

Гэрийн үүдэнд ирэхэд том өрөөний гэрэл асаалттай байв.
"Гэрэл?"
"Юу вэ?" бид бушуу орвол том өрөөний буйдан дээр хэн нэгэн сууж байх нь тэр. Би
"Хөөе! Ким Согжин! Ярьж байгаад ирэхгүй дээ.." гүйж очин тэврэн авахад Согжин
"Гэнэтийн бэлэг! Сайн сууж байсан уу?"
"Мэдээж, маш сайн"
"Энэ хүн чинь.." үүдэнд байдгаараа муухай царайлах Жонгүгийг харан ийн асуухад
"Найз залуу нь" намайг хариулахаас өмнө Жонгүг ингээд хэлчихэв. Би түүний хэлсэн үгэнд гайхан
"Үгүй ээ.. нөгөө.. Жонгүгаа буруугаар ойлгох хэрэггүй.. энэ миний ихэр ах Ким Согжин.. ахаа.. энэ манай найз.. зүгээр найз байгаа юм аа"
"Ингэж тайлбарлаж байхыг бодвол зүгээр найз ч биш бололтой дог шүү.." инээд алдсаар Жонгүг дээр очин гараа сунгаад
"Ким Согжин"
"Жон Жонгүг"

"Хөөе! Та 2 2-уулахнаа энэ орой юу хийж байгаа юм? Ууцгаая л даа.." тортой шар айраг шажигнуулан сүр сар хийсээр гэрт орж ирэх амь аврагчид. Тэд энэ хүйт даасан байдлыг эвдэн өөрсдийгөө эвгүй байдалд хийсээр орж ирсэн юм. Тэхён, Суёон 2..

Энэ зуныг үзэн ядаж байна... | JK Where stories live. Discover now