Chapter 7:Flashback

Start from the beginning
                                    

Гриффиндорын нийтийн өрөө, яг л, манайхаас тэс ондоо юм. Зөөлөн улаан сандал буйдангууд, дулаахан, гэгээлэг байдал, ханан зуухан дах гал гээд л...
"Үнэхээр гоё юмаа. Ийм дулаахан газар Хогвартсад байдаг гэж бодсон ч үгүй." гээд Фредрүү инээмсэглэлээ. Тэгтэл тэр,
"Түр буйдан дээр суугаад хүлээж бай. Би одоохон" гээд гүйгээд явчихав.
Булангийн зөөлөн сандалд суугаад эргэн тойрноо ажиглалаа. Нээрээ л дэндүү тухтай юм. Гриффиндорт орсон бол энд ингээд л, ямар ч айх айдасгүй сууж байх байсан байх даа. Тэгж байтал ашгүй Фред ирлээ.
"За. Тэгэхээр. Би уг нь өөр газар энийг хийе гэж бодсон л доо. Гэхдээ өнөөдөр боломж гарсан учраас,.. " гэснээ саваагаа даллахад нь агаарт жижигхэн хэмжээний салют буудаад авлаа. Тэр салютны өнгө нь улаан, ногоон байв. Яг л Гриффиндор, Слизерн 2 шиг. Тэгтэл тэр салютын нэг цацраг нь жижигхэн цагираг байх чинь! Ээ бурхан минь. Арай ч үгүй байлгүй дээ.
Тэр цагираг доошилсоор миний алган дээр буулаа. Үнэндээ... энэ үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Мөнгөн бөгжний цагираг дээр ногоон өнгийн гялалзсан маргад нүдтэй могой, улаан маргад нүдтэй арслангийн толгой байх аж. Тэд огтхон ч дайсагналцсан, аймар биш, харин ч нэг нэгэнрүүгээ санаа тавингуй харцаар ширтэх аж. Могой, арслан хоёр. Яг л Фред бид хоёр шиг. Фред бөгжийг гараас минь аваад нүдрүү минь ширтэж,
"Жейн Винчестер, чи миний мэдэх хамгийн хатуу сэтгэлтэй, хүйтэн охин. Надруу шившлэг илгээж байсныг чинь ч санаж байна. Гэхдээ надтай мөргөлдсөн тэр үеэс эхлэн чи миний сэтгэл зүрхийг тэр чигээр нь эзэмдчихсэн. Надад итгээрэй, би өөр хэнд ч ингэж санаа тавьж, хэнийг ч ингэж хайрлаж байгаагүй. Тийм болохоор чи албан ёсоор миний найз охин болох уу?" гэлээ. Чихэндээ ч итгэсэнгүй. Энэ бүхэн үнэн гэж үү? Бас нэг наргиа нь байвал яах вэ?
"Энэ ямар нэг тоглоом наргиа биш биз?" гэхэд тэр инээмсэглээд,
"Амьдралдаа өмнө нь хэзээ ч ингэж их сэтгэлээсээ ярьж байсангүй. Тэгээд чи хариултаа хэлэхгүй хэрэг үү?" гэхэд нь түүнийг хамгийн чангаар тэвэрлээ.
"Бурхан минь, Жейн. Би амьсгалж чадахгүй байна."
"Уучлаарай. Гэхдээ түрхэн зуур тэсчих тэгэх үү? Надаас хэн нэгэн ийм асуулт асууна гэж хэзээ ч төсөөлж яваагүй болохоор үнэхээр их баярлаж байна. Ялангуяа чамаас. Чи миний талаарх аймшигтай зүйлсийг хэнээс ч илүү мэднэ шүү дээ. " гэлээ. Нулимс урсчих гээд л байсан ч уйлахгүй шүү. Бусад шиг юм болгонд уйлаад байдаг эрх охин шиг харагдахыг огтхон ч хүсэхгүй байна. Фред харин нүдрүү минь хараад,
"Тэгэхээр чи зөвшөөрсөн гэж ойлгож болох уу" гэхэд би толгойгоо дохилоо. Тэр инээмсэглээд намайг өөрлүүгээ буцаан татаад гараас минь атгаж, духан дээр минь зөөлөн үнслээ. Энэ үед л нөгөө тогтож ядаад байсан нулимс урсчих нь тэр. Фред надад үнэхээр хайртай бололтой. Надаас холдсоныхоо дараа нулимсыг минь арчаад нөгөө бөгжөө хуруунд минь зүүлгэлээ,
"Битгий уйл даа. Цаашид юу ч болсон би хажууд чинь байх болно. Одоо унтаж амар. Чи их ядарчихаж. Охидын өрөө зүүн жигүүрт, Роксаны өрөө 7 дугаартай нь. Оронгуут тэрний ор байгаа. Унт даа, Жейнни." гээд хайр халамж дүүрэн харцаар намайг үдлээ. Би ч Роксаны өрөөрүү оров. Роксан бол Фредийн дүү охин. Тэдний өрөө их гоё юмаа. Бас л нөгөө дулаан уур амьсгал дүүрэн. Роксаны орны цаана тэдний гэр бүлийн зураг, Хохледский Харпий квиддичийн багийн зурагт хуудас харагдана. Тэрний орыг муухай болгочихгүй гэсэндээ хөнжилд нь ч орсонгүй шууд дээр нь хэвтлээ. Үнэхээр их ядарсан байна шүү.

HogwartsWhere stories live. Discover now