Chapter 6: Хачин захидал, хачин үйл явдлууд

Start from the beginning
                                    

Дийн ч, аав ч, ээж ч хэзээ ч намайг ангуучийн амьдралруу оруулахыг хүсээгүй. Гэхдээ л нэгэнт л орох байж дээ. Харин  Фредийг энэ бүхэнд оролцуулмааргүй л байна. Өвөөгийн дэвтэр үнэхээр аймшигтай зүйлсээр дүүрэн байлаа. Цус сорогчийг алахын тулд мөнгөн илдээр толгойг нь таслаж, ухаан алдуулахын тулд үхсэн хүний цус шахна гэнэ үү? Бас хүн чононуудын талаар шидтэнүүдийн боддогоос аймар зүйлсийг бичжээ. Сүнснүүдийн талаар ч ялгаагүй. Биеийг нь олоод давс цацаад шатааж байж л энэ дайралтаас зугатах аргатай байх нь ээ? Тэр хүнийг би таних ч үгүй байж яаж цогцсыг нь олж шатаах болж байна?

"Ямар нэг юм олов уу? Чи ч шивхэн бөмбөг дэлбэлчихээд үнэрийг нь тэсэхгүй байгаа хүн шиг харагдаж байна" гэж Фред хажуунаас асуулаа.

"Аймаар юм. Бид ийм юмнуудтай хамт амьдардаг гэж санасангүй. Гэхдээ тэр сүнсний талаар юу ч алга. Дийнрүү захиа бичихээс өөр арга алгадаа. Тэр захидал бичихийг хүсдэггүй ч гэсэн. Гэхдээ дараагийн удаа би Хогсмидрүү яваагүй нь дээр байх аа. Чи ч гэсэн Фред. Чамайг надтай хамт байхыг харчихсан болохоор явах хэрэггүй байх.  Сургуулийн эргэн тойрон дахь шидийн хүч биднийг хамгаалах байх л гэж найдъя даа." гээд санаа алдлаа. Хогсмидийн аялал миний хүсэн хүлээдэг зүйл байсан юмсан...

Фред гараас минь атгаад,

"Чи аюулгүй байх болно. Би сая чамайг хамгаалж чадаагүй ч ахиад ийм юм чамд тохиолдохыг зөвшөөрөхгүй." гэхэд гэнэтхэн байсан болохоор юу ч бодолгүй гараа татчихлаа.

"У-у-уучлаарай., гэнэтхэн байсан болохоор л... Гэхдээ бид 2 яг ч тийм биш шдээ, ойлгож байгаа биз" гэчихээд номын сангаас гарлаа.

Үнэн л юм чинь дээ... Юу болоод байгааг би өөрөө ч ойлгохгүй байна! Өрөөндөө ирээд хэн ч байхгүйг ашиглаад авга ахад захидал бичлээ.

Авга ах аа, Жейн байна. Өнөөдөр сургуулиас гадуурх аялал дээр сонин юм тохиолдлоо. Дүүрэн цус болчихсон тас хар нүдтэй нэг өндөр эрэгтэйн хий үзэгдэл над дээр ирж, найзыг минь өвтгөж, намайг яг л мэддэг юм шиг хандсан ч "Жесс" гэж дуудаад байсан. Гэхдээ надад санаа зовох хэрэггүй ээ, би таны хэлснээр давс авч явсан болохоор түүнрүү цацаад явуулчихсан. Юу болоод байна аа, Дийн? Тайлбар заавал илгээгээрэй.

Болгоомжтой байгаарай.

Хайртай шүү.

Жейн.

Бичиж дуусаад ахин уншаад түүнийг хэтэрхий их айлгачихгүй л болсон байгаасай гэж найдлаа. Өөрт минь ууль байхгүй болохоор уулийн байшингаас сургуулийн ууль аваад хөлд нь захидлаа уяад нисгэлээ. Их л удах  байхдаа. Авга ах нэг газраа удаан байдаггүй, ууль маань түүнийг олох гэж удахгүй л гэж найдахаас...

HogwartsWhere stories live. Discover now