Chapter 6: Хачин захидал, хачин үйл явдлууд

Start from the beginning
                                    

"Чамтай анх тааралдаад мөргөлдсөний дараа газар энэ уначихсан байсан юм. Чамд үнэтэй гэдгийг мэдсэн ч энийг өгөх зөв цагийг нь хүлээж байсан юм аа." гэхэд нь түүнийг тэвэрлээ. Үнэхээр үнэтэй зүйлийг минь олж өглөө шүү дээ.

Тэгтэл хажууханд нэг чимээ гарах нь тэр. Яах аргагүй нэг чимээ. Тийшээ эргээд хартал... цусанд хутгалдчихсан нэг өндөр эрэгтэй зогсож байв. Би айсандаа Уизлигийн гарыг чанга гэгч нь атгалаа.

Тэр эрэгтэй надруу дөхөж ирээд цустай гараараа хацарт минь хүрлээ. Тэр үнэхээр цэв хүйтэн, бас жинхэнэ биш юм шиг санагдаж байв. Бас тэрний нүд! Тас хар байна!

"Жесс, Чи ч том болжээ." гэж сөөнгөтөн дуугарав. Юун Жесс вэ? Тэр эрэгтэй надад хэн нэгнийг санагдуулах шиг... Тэгтэл Фред тэр эрэгтэйрүү саваагаа чиглүүлсэн ч юу ч болсонгүй, харин тэр Фредийг нөгөө том гацуурын эх биед наачихлаа. Хүрэхгүйгээр шүү дээ!!! Хараал ид гэж, юу болоод байна аа?

Би яах учраа олж ядан байтал Дийний хэлсэн үг санаанд орлоо. Бугуйвчаа аяархан, мэдэгдүүлэлгүйгээр гартаа зүүтэл тэр хачин эрэгтэй надаас нэг алхам ухарлаа. Тэгээд ухармагц нь халаасандаа байсан давсыг гаргаад түүнрүү цацтал тэр алга болчихов.

Бушуухан Фред дээр очтол тэр аз болж зүгээр байв. Намайг очмогц Фред,

"Сая юу байсан бэ?"  гэхэд нь хариу хэлэлгүй түүний уруул дээр нь шууд үнсчихлээ. Миний дотор юу орчихсон юм бүү мэд. Зүгээр л зөв цаг нь байсан юм шиг санагдсан юм. Түүнээс холдоод нүдрүү нь хартал Фред гайхсандаа болоод надруу харцаа салгалгүй ширтэж байлаа. Ичсэндээ байж суух газраа  олохгүй сандарч байхад тэр намайг өөрлүүгээ татаад ахиад үнсчихэв. Тэр намайг үнсэж байна. Ээ Мерлин, Цирце, Дамблдор гэж. Юу болоод байна аа!?

Поттерийнхний дараа орох сургуулийн хамгийн алдартай хүн, охидтой 2  долоо хоног ч хамт байдаггүй тэр Фред Уизли шүү дээ! Эцэст нь тэр надаас холдоод,

"Xоёулаа эндээс хурдан явах.хэрэгтэй. Энд нэг л юм болохгүй байна. Хурдалъя" гээд хамтдаа шилтгээнрүү буцлаа. Буцах замын турш тэр миний гарыг тавьсангүй. Гарыг минь чанга атгасаар хамтдаа номын санруу орлоо. Авга ах Дийн надад өвөөгийн тэмдэглэлийн дэвтрийг Хогвартсад ирэхээс минь өмнөхөн өгөөд ямар нэг аюул тохиолдохоос нааш нээхгүй гэсэн ам авсан юм. Одоо л нээж үзэх цаг нь мөн гэж бодоод Фредтэй хамт суулаа. Тэр үнэхээр гайхсан харагдаж байв.

"Фред, битгий гайхаарай. Миний аав шидтэн ч авга ахтай минь хамт ангууч хийдэг байсан юм. Авга ах одоо ч тэрийгээ хийж яваа. Одоо энд ийм явдал болоод байгаа нь ямар нэг муу ёрийн зүйлтэй холбоотой байж таараа. Саяын сүнс ч гэсэн харанхуйн хий үзэгдэл байх. Юу болоод байгааг мэдэхийн тулд өвөөгийн дэвтрийг л ухаад үзье" гэхэд тэр юу ч ойлгоогүй ч баргар царайлан толгой дохилоо.

HogwartsWhere stories live. Discover now