[The end] Шинэ ажил 💕

Start from the beginning
                                    

Би түүнийг зөөлөн тэврээд "За яалаа гэж дээ. Би ч бас маш их санасан" гэхэд

Жимин "Сайхан байна аа, энэ үнсэлт тэврэлтийн төлөө л ажлаа галзуу юм шиг хурдан хийлээ шүү дээ" хэмээн сэтгэл хангалуун байгаа бололтой яг л цэвэр агаар амьсгалж байгаа мэт уртаар амьсгаа авлаа.

Болоод байгаа асуудлыг юу гэж хэлэхээ, хаанаас нь эхлэхээ сайн мэдэхгүй байсан болохоор түүнээс жаахан дөлөх маягтай холдож зогсоод "Хувцсаа солихгүй юм уу? ЭНТ руу явна гээ биз дээ?" гэхэд

Жимин "Ажил хэрэгч хүүхнийг хараад байгаарай. Зүгээр чамайг ирүүлэх гэж тэгж хэлсэн юмаа. Өнөөдөр би амарч байгаа. Зөвхөн чамтайгаа хамт байна. Бас чамдаа хоол хийсэн, орцгооё" гэв.

Түүнийг даган гал тогоонд нь ороход энгийн  хоол гэхээс билүү яг л болзоо мэт тансаг гоёмсог ширээ зассан байх  бөгөөд сандал татан намайг суулгаж өгөөд өөрөө өөдөөс харан суулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүнийг даган гал тогоонд нь ороход энгийн хоол гэхээс билүү яг л болзоо мэт тансаг гоёмсог ширээ зассан байх бөгөөд сандал татан намайг суулгаж өгөөд өөрөө өөдөөс харан суулаа.

Бид хооллох зуур Жимин Лондонд хийсэн ажлынхаа тухай ярьж би сонсож байгаа дүр үзүүлж байсан ч асуудлаа хэрхэн хэлэх талаараа л бодож байв. Уг нь ЭНТ руу явцгаая гэж хэлэхээр нь үнэнээ шууд хэлэх гэж байсан юмсан. . .

Жимин дарс хундагалж, аманд минь хоол хийж өгч үнэхээр л эрхлүүлсэн сайхан зоогийг барьж дуусав.

Үүний дараа төлөвлөсөн зүйлгүй байсан бололтой буйдан дээр намайг тэврэн суухад нь энэ аз жаргал үргэлжлэхгүй ч байж мэднэ гэсэн айдастай хамт шунал минь хөдлөн үнэнээ хэлэхгүй дахиад жаахан түүнд тэврүүлж суув.

Кино үзэж байгаа нэртэй, нэг кино тавьсан ч бид хоёр бие биеэ ширтэж, илбэж, үнсэж таалсаар байгаад таарлаа.

Үнэхээр тайван сайхан орчин. Энэ үед л гэнэт зориг орох шиг боллоо.

"Жимин, надад хэлэх зүйл байна" гэтэл

Жимин юу ч болоогүй мэт малийсаар "Нээрээ чи ажлаасаа халагдсан гэсэн үү?" гэж хээвнэг асуув.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now