My Past Life (2)

577 53 4
                                    

"Эндээс уначихвал чи үхнэ ш дээ тэнэг минь. Үхэх талаар мэддэггүй хэрэг үү?" гэж шороо болсон хувцасаа гөвөн ууртайхан хэлэх аж.

"Үхэхийг хүссэн болоод л энд зогсож байна. Яагаад аварч байгаа юм. Зүгээр орхичихгүй бусдын асуудалд оролцоод"

"Ийм жаахан юм байж яагаад үхэхийг хүснэ гэж. Би чиний оронд байсан бол амьдрал бэлэглэсэн бурханд талархаад баршгүй нь гээд байж байх байлаа"

"Бас эцэг эхтэй байсан бол талархсанаа илэрхийлэх байсан юм" гээд тэнгэр лүү харан хэлнэ.

"Ээж аав байхгүй хэрэг үү?"

"Тэр чамд хамаагүй болохоор ингээд явлаа. Тэнэг минь үхэхийг хүсэхийн оронд үсээ гоё боогоод амьдарч байгаадаа баярлаж яв за" гэж хэлээд дээвэр дээрээс буув.

Түүнийг яагаад энд гарч ирснийг мэдэхгүй ч намайг амьдрах хүсэлтэй болгосон.

Энгийн хэдэн үгс нь ирээдүй бэлэглэсэн.

~💌~

Хэдэн хоног яваагүй хичээлдээ очиход хүүхдүүд их л дургүйцсэн харцаар харж, хоорондоо шивнэлдэж байлаа.

Хичээлийн цагийг арай хийн тэсэж, өдөр бүрийг өнгөрөөж явсаар хэдэн хоногийн дараа сургуульдаа ганцаардахаа ч больсон байв.

Тэр нэгэн өдөр хичээлээ тараад ирэхэд гэрийн гадаа эмнэлгийн яаралтай тусламжийн машин ирээд эмээг аваад явах гэж байлаа.

Гайхан гүйж очоод юу болсон тухай асуухад эмээг минь тэнгэрт хальсан тухай шуудхан хэлж орхисон юм.

Хэдий эмээтэйгээ дотно харилцаатай биш байсан ч тэр хүн надад үлдсэн ганц хүн байсан шүү дээ.

Ингээд би хорвоо дээр ганцаархнаа үлдсэн юм.

Дөнгөж 10 настай ганцаараа үлдэж, энэ хатуу амьдралыг ганцаараа туулахаар боллоо.

Эмээгийн оршуулгын ёслолын дараа асрамжийн газраас хүмүүс ирж намайг авч явав.

Тэр цагаас хойш би жинхэнэ утгаараа ганцаардаж сурсан юм.

Асрамжийн газарт очиход дээвэр дээр байсан хүү байх аж.

Тэр ч бас энд амьдардаг бололтой.

Түүнтэй танилцаж дотносоод найзууд болмоор байсан ч тэр өдөр бүр өөрөөсөө намайг түлхдэг байлаа.

ᴇᴜᴘʜᴏʀɪᴀ✔️Where stories live. Discover now