Hug Me

589 48 7
                                    

Өглөөний нар нүүрэн дээр минь тусахад гүн нойрноосоо сэрнэ.

Өндийн босоод ор луу харахад Жимин байхгүй байх аж.

Гайхаад хурдхан доош буухад гал тогооны өрөөнд ус уун зогсож байлаа.

Түүний бие таагүй байгаа бололтой царай нь ихэд баргар харагдаж байх чинь.

"Хаана чинь өвдөж байна. Эм уух уу?" гэхэд тэр үг дугарсангүй.

"Юу болсон бэ? Яагаад дугарахгүй байгаа юм. Өчигдөр согтотлоо уучихаад өвдөөгүй гэж битгий худлаа яриарай"

Жимин огцом хөдлөн гараас минь барьж аваад "Тэр сул өрөөнд хэн унтаж байгаа юм?" гэж ширүүхэн дугарлаа.

"А-аан өчигдөр чамайг авч ирэх хэцүү байсан болохоор Жонгүг надад тусалсан юм аа"

"Тэгээд өөрөө бас бага зэрэг согтсон байсан учраас энд хоносон"

Миний хэлсэн үгэнд итгээгүй царай гарган дээш гарахаар шат руу зүглэлээ.

Түүний араас дагуулан харахдаа бие нь зүгээр байгаасай гэж их хүснэ.

Түүнийг дээш гарсны дараа хоол хийхээр болов.

Ямар хоол хийх тухай бодож байгаад архи уусны маргааш кимчитэй шөл зүгээр байх хэмээн бодоод хийж эхэллээ.

Хэсэг хугацаа өнгөрч хоол минь ч бэлэн болж Жимин Жонгүг хоёрыг дуудахаар дээш гарав.

Жиминий өрөөнд ороход тэр хөнжилдөө орчихсон байх аж.

Түүний хажууд очоод хөнжлөөс нь татахад сэрүүн хэвтэж байв.

"Хоол хийчихлээ. Босч ирээд ид" гэж түүнд хэлэхэд хариу байсангүй.

"Яагаад ингээд сонин ааш гаргаад байгаа юм бэ? Эсвэл бие чинь өвдөөд байгаа бол хэлэлдээ Жиминаа. Битгий миний санааг зовоолдоо"

Тэр босч ирээд над руу харж байснаа "Чи үнэхээр намайг яагаад ингээд байгааг мэдэхгүй байгаа юм уу?" гэж нухацтайхан асуулаа.

"Үнэхээр мэдэхгүй болоод л ингэж байгаа биш гэж үү? Ийм сонин зүйлс яриад байлгүй зүгээр үнэнээ хэлэлдээ"

"Намайг Жонгүгт дургүйг чи мэддэггүй юм уу? Түүнийг явахаас нааш би өрөөнөөсөө гарахгүй. Хурдхан шиг манай гэрээс явуул"

Түүний хэлсэн үг нь үнэхээр гомдсон аятай сонсогдож байх аж.

Жиминийг өрөөнд нь үлдээгээд Жонгүгийн унтаж буй өрөөний хаалгыг алгуурхан нээвэл тэр сэрчихсэн ороо хураан зогсож байлаа.

ᴇᴜᴘʜᴏʀɪᴀ✔️Where stories live. Discover now