The Call

668 59 0
                                    

Нүдээ нээгээд түүний үнсэлтээс салахад тэр санаа зовон "Уучлаарай уг нь ингэе гэж бодоогүй шүү. Үнэхээр өөрийгөө барьж чадсангүй" гэж хэлээд өрөөнөөс минь гарав.

Анхны үнсэлтийг минь тэр авчихлаа...

Өрөөнөөс гарахад тэр явах гэж байгаа бололтой гутлаа өмсөн зогсож байх аж.

"За би явъя даа. Биеэ сайн бодоорой. Торонд эм байгааг харсан биздээ" гээд гарч одов.

Түүнийг явсаны дараа бие минь сонин болоод сандрах эсвэл догдолж байсан юм.

Өвдөөд байсан бие минь гайхсандаа болоод бараг л зүгээр болсон байв.

Гэрээ жаахан цэвэрлэх санаатай цэгцэлж эхлэхэд утас минь нүдэнд өртөн асаахаа саналаа.

Утсаа асаан харахад маш олон дуудлага зурвас ирсэн байх аж.

Жимин 115 дуудлага
Жимин 25 зурвас

Жонгүг 1 дуудлага, 1 зурвас

Хөөх сонин хүн залгаж, зурвас бичсэн байх чинь.

Жиминий зурвасуудыг алгасан Жонгүгийн зурвас руу орвол

Хаана байна?

Ганцхан зурвас явуулсанд нь жаахан гомдсон ч өөдрөгөөр харан 'Найз охинтой болсон хүн одоо намайг юу гэж тоов гэждээ' хэмээн бодоод үргэлжлүүлэн гэрээ цэвэрлэж эхлэв.


~💌~

Jungkook's POV
Өчигдөр оройтож унтсан болохоор өглөө сэрэхэд тун хэцүү байлаа.

Арай ядан босоод сургуулийн зүг явав.

Ангидаа ороход Юри ирээгүй байгаа харагдана.

Еэбинээс Юриг асуухад тэр мэдэхгүй гэхээс өөр үг хэлсэнгүй.

Уг нь их эрт ирдэг хүүхэд юмсан.

Утас руу залгахад авсангүй.

Зурвас бичээд хариу өгсөнгүй.

Тэхён Жимин хоёрын анги руу явж Жиминээс асуухад тэр ч бас мэдэхгүй байх аж.

Эхний цагийн хичээлдээ суучихаад Юрид санаа зовоод байсан болохоор багшаас ч чөлөө авалгүй сургуулиас гаран гүйв.

Замаараа Юрид байнга авч өгдөг гүзээлзгэнэтэй сүүгээ авчихаад явах гэтэл нэг жаахан хүүхэд уйлаад зогсож байлаа.

ᴇᴜᴘʜᴏʀɪᴀ✔️Where stories live. Discover now