Jungwon special part

189 32 0
                                    



Өдрийн халуун нар дээрээс ээж залхуутайяа лангууны ард зогсоно.

Дэлгүүрийн хаалган дээр байх эрвээхийний дүрстэй хонх жингэнэж үйлчлүүлэгч орж ирснийг илтгэнэ.

Залхсан аястай нүүрэндээ инээмсэглэл тавиад мэндлэхэд миний жинхэнэ дайсан зогсож байх юм даа.

Ярвайсаар буцан суухад түүнд инээдтэй байгаа бололтой инээж байгаа харагдана.

Нүдээ эргэлдүүлсээр буцан суухад урд минь уут шажигнах нь сонсогдох ба нэг боссон болчихоод барааг бичлээ.

-"456вон"

гэж хэлэн уут өгөхөд 500вон өгчихөөд цааш гарах аж.

-"ЯАА ЯН ЖОНВОН!!!!!"

гэхэд шилний цаанаас хээв нэг инээн баяртай хэмээн дохих нь харагдана.

-"Муу булзааруулагч!!!"

хэмээхэд дахиад л хонх дуугарах ба бас л нэг дайсан минь зогсох аж.

Лангуун дээр ирэн шоколад бохь хоёр заах ба бичиж өгөхөд өнөөх л ядаргаатай асуултуудаа асуух аж.

:"Чи үерхэхгүй л гэж байна уу?"

Түүний надаас асууж буй бараг долоодахь удаагийнх .

-"Үерхвэл надад ямар ашигтай юм?"

хэмээн залхсаар асуухад цаахан талд дахин хонхны дуу хадаж чанга чанга дэвслэх дуу сонсогдох ба харахад Ян Жонвон байх аж.

-"Яаа чи хариултаа аваач!!
Их юмаараа сайрхаж байнаа чи!!!!"

хэмээн кассаа ойнголгоход түүний чанга гар орж ирэн гарыг минь татах ба гайхан харахад гарыг минь хөтлөж аваад өргөн өнөөхөд маань харуулах аж.

Ойлголгүй зогсож байхад

:"Одоо гар?"

гэх нь сонсогдож хоёрдахь дайсан минь нэг юм гарав.

-"Ян Жонвон тавиач!!!"

хэмээн гараа татсаар мултлахад тэр гарт минь өөрийнхөө өгсбн 500 воных нь завсар байх оосрыг гаргаж ирээд гарт минь атгаатай байх утсанд минь зүүв.

:"Хүүхдээ хүн чамайг гээд тойрж эргэлдэж байхад өөр хүн харах хэрэггүй байдаг юм мэдээ?"

гэж духыг минь нэг нясалчихаад далалсаар гарах аж.

Ямар гээчийн чөтгөр нь болсныг гайхаг зогсож байхад утсанд минь мэдэгдэл ирэх аж.

💜EnHyPeN oneshot reaction❤Where stories live. Discover now