Happy Jake Day

176 21 0
                                    



Зүгээр л байдаг л өглөө.

Бүтэхгүй дурлал

Ах нар

Уралдаан

гэх гурван зүйл дунд л оршдог миний амьдрал.

Өнөөдөр зуны эхний уралдаан бөгөөд уралдаагүй хоёр жилийн завсарлага авсан миний анхны уралдаан болно.

Сандарч бас багахан догдолно.

Багийн энэ уралдаанд ах нар гэх найзуудтайгаа оролцож буй нь энэ билээ.

Уралдааны зарлалыг хүлээх зуураа машиныхаа зарим зүйлсийг нягталж үзнэ.

Хоёр жил гэдэг үнэхээр урт хугацаа.

Би хоёр жил ганц ч бэлтгэл хийгээгүй магад энэ уралдаанд би бэртэж ч болно.

:"Минмини"

хэмээн мөрөн дээр товших Кэй ах.

-"За"

хэмээн товчхон бөгөөд сул дуугаар өгүүлэхэд таагүй байгааг минь анзаарсан бололтой ах урдуур минь орон гарт минь бээлий өмсгөн зогсоно.

:"Бээлийгээ өмсөхгүй бол гар хальтирч магадгүй шдээ."

хэмээн хүүхэд шиг хошуугаа унжуулна.

-"За."

миний хэлдэг ганц үг.

Бээлийг минь өмсгөчихөөд машиныг минь налан намайг хажуудаа зогсоочихоод нэг зүг рүү заах ба заасан зүгт нь манай ангийхан сууж байх нь тэр.

Хэдэн хүүхэд нь дургүйлхэн харцаа буруулж муухай харц шидлэх бол заримд нь энэ ихээхэн сонирхолтой байгаа бололтой инээмсэглэн сууцгаана.

:"Тэр хүүхэд чамайг түрүүнээс хойш л тас ширтээд суулаа."

гэхэд түүнлүү гайхан харахад ах инээмсэглэн ангийханы маань нэг хэсэг рүү заах бөгөөд хэн гэдгийг нь шууд л мэдсэн юм.

Шим Жэюүн.

Онц сурлагатан.

Сургуулийн алдартай жаал.

-"Тэгээд"

хэмээн тоомжиргүйхэн хариулсан минь ахын гайхширалыг төрүүлэв бололтой над руу нүдээ бүлтийлгэн ширтэх аж.


:"Тэр хүүхэд чамайг гарж ирсэн цагаас чинь л тас ширтэж байна шдээ!!!"

гэх нь дэндүү сүржигнэж буй мэт санагдана.

💜EnHyPeN oneshot reaction❤Wo Geschichten leben. Entdecke jetzt