23. Зөвхөн чамд...

Start from the beginning
                                    

Би "Энэ удаа.. орой доо л буцаад ирэх болноо.." гэж аргадангуй хэлвэл түүний хөмсөг зангиран хошуу нь унжсаар "Үнэн юм уу?"

Хэтэрхий хөөрхөн байсан болохоор түүнийг шов хийтэл нь үнсэж орхиод "Мхн... оройн хоолоо хамт иднэ шүү. Хүлээж байгаарай!" гэж хэлээд гарч явлаа.

Би гэрээс гарсан даруйдаа шууд л газар доорх ертөнц рүү шилжиж очив.

Тамын чулуун хаалганы урд очсон даруй даа гараа урдаа аван нууц шившлэг үйлдэхэд чулуун хаалга хоёр тийш онгойн газар доорх ертөнцийн үүд нээгдэв.

Би ч далавчаа гарган өндөрт ниссээр Кёнсүүгийн ордоны өмнө газардахад ордны зарц нар намайг угтаж авлаа.

"Та ирэлгүй их удсан байна" хэмээн хөгшин чөтгөр хэлэхэд би инээмсэглээд "Харин тиймээ... Кёнсүү байгаа юу?" гэж асуухад тэр "Эзэн байхгүй хаачих билээ дээ... Тэр ямар доод ертөнцөөс явах биш.." гэж хэлэв.

Би түүний үгсэд инээгээд "Тийм шүү... Тэр үнэхээр ганцаараа өвгөрч байгаа.."

Бид ярилцан ордон дотор хамт явж байтал хажууд "Намайг нийлж муулах сайхан байна уу?" гэх дуу гарахад би хажуу тийш эргэн хараад "Бид чамайг муулаагүй ээ.. зүгээр л чиний тухай үнэнг ярилцаж байна." гэж хэлэн нүдээ эргэлдүүлээд "Тэгээд хүний яриа нууцаар сонсоод ардаас гэтэж байхаар энэ олон жилийн дараа гэрт нь зочилж байгаа найзыгаа угтаж авах сэтгэл байсангүй юу?"

Кёнсүү "Чи ямар зүгээр зочилдог биш.." хэмээхэд нь би "Муу амтай чөтгөр дандаа ингэж байна.. Зүгээр ирж ч болохгүй.." гэсээр түүнийг дагаж яван өрөөнд нь орлоо.

Кёнсүү намайг суухыг дохиод туслахдаа цай авч ирэхийг тушаав. Хоёулаа үлдсэн хойно хөлөө ачиж суугаад "За тэгээд яах гэж ирсэн юм?" гэж асуув.

Би "Галт шувууны талаар бас доод ертөнцийн бүх тэмдэглэлийг хармаар байна." гэхэд тэр хөмсөг зангидаад "Юу хэрэг болоод ийм юм хийгээд байгаа юм?" гэж асуухад нь би хэсэг тээнэгэлзээд дараа нь санаа алдсаар түүнд хэлэв.

Би "Надад хүнээс мөнх наст болсон эвсэл мөнх настаас хүн болсон ямар талаар мэдээлэл хэрэгтэй байна."

Намайг учираа хэлэхэд тэр ширээгээ цохин босож ирээд "Надад тэгсэн гэж л битгий хэлээрэй дээ!!! Чи хүний ертөнцөд юу хийгээд яваад байгаа юм?!" хэмээн уурлах, орилох хоёрын дунд асуув.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 27, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The love we createdWhere stories live. Discover now