26.

1.5K 170 28
                                    

"Би чамд бүхнээс илүү хайртай..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Та хоёр их оройтлоо..."

       Хаалгаа тайлаад ийн хэлбэл тэр юу ч хэлэлгүй хажуугаар минь зөрөв.

"Уучлаарай. Сэра..."

       Харин Юнги ингэж хэлээд Суёны байгаа өрөө рүү яарах аж.

"Суён унтаж байгаа байх."

"Ойлголоо..."

Ядаж л тэр надад хариу хэллээ.

       Хэд алхаад л бүүдгэр өрөөний буйдан дээр унаад өгсөн талимаарсан нүд, ядарсан царайтай түүний дэргэд очвол тэр над руу зөөлхнөөр инээмсэглэв.

       Тэнэг...

"Чи яг л эхнэр шиг харагдаж байна."

"Алив ээ... Босоод хувцсаа тайлж, шүдээ угаачхаад унт."

       Эхнэр гэнэ шүү.

"Яагаад уйлчихсан юм?"

      Түүнийг ингэж асуухад би доод уруулаа хазлаад толгой сэгсэрлээ.

Уул нь мэдэгдэхгүй гэж их хичээсэн юмсан.

      Жонгүгтай бүтэн хоёр цагийн турш ярилцсаны үр дүн...

"Би уйлаагүй ээ..."

"Хүрээд ир."

      Тэр дээш өндийн гараас минь татан намайг хажуудаа суулгав.

"Өвдөж байгаа биз дээ? Чи миний дэргэд хангалттай удаан байлаа..."

"Би яагаад өвдөнө гэж? Тэхён... Би хийх ёстойгоо л хийж байна."

       Би түүний дэргэд байх ёстойгоо хэнээс ч илүү мэднэ.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now