9.

1.9K 240 84
                                    

"Тэнэгүүдийн хаан..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Тусалсанд баярлалаа... Чи үнэхээр сайн жүжиглэдэг юм байна лээ."

      Ийн хэлээд зөөлхнөөр инээвэл тэр зүгээр л толгой дохив.

"Би хүргээд өгье."

"Хэрэггүй дээ--"

"Мотоциклоороо..."

     Түүнд дахиж төвөг удахыг хүсээгүй ч зөөлхөн инээмсэглэл нь хормын дотор л бидний анх уулзаж байсан тэр өдрийнх шиг болж өөрчлөгдсөн нь бодлыг минь ч давхар өөр болгочхов уу? гэлтэй...

Ингэхэд тэр сая мотоцикл гэсэн үү?

      Бурхан минь гэж!

Тэгэхээр...

       Хар савхин хүрэм бас мотоциклтой Сун Кан.

       Хэрвээ энд надаас өөр хэн нэгэн байсан бол аль хэдийн галзуурчихсан байгаа гэдэгт мөрийцье.

"Энэ үнэхээр чинийх юм уу?"

      Тас хар өнгийн мотоциклны дэргэд ирснийхээ дараа асуувал тэр толгой дохиод надад өөрийнхөө дуулгыг өглөө.

"Чи өөрөө өмс. Надад хэрэггүй..."

"Итгэлтэй байна уу?"

"Өчигдөр их уучихсан болохоор... Салхинд толгойгоо сэргээвэл сайхан байна байх."

       Энэ орой өмнөх шигээ хүйтэн биш байгаа нь сайн хэрэг.

Үнэхээр дулаахан байна.

"За яахав... "

      Тэр хөнгөхөн инээгээд гараа сунган намайг түүний ард суухад туслав.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now