22.

1.6K 199 16
                                    

"Миний сонголт..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Чи яаж тэвчдэг байна аа? Жонгүг..."

"Чамайг тэвчих анхнаасаа л хэцүү байсан болохоор дасчихсан. Ялагч нь ч тодорхой болохоор ялах гэж хичээдэггүй."

        Хэрвээ түүний оронд би байсан бол хэр их өвдөх байснаа төсөөлөөд ч барахгүй юм.

        Үхэж сэхээд ч болов энэ хүн болон бидний дунд үүсч байсан тэр зүйлсийг мэдэхийг хүсч байна.

Магадгүй энэ...

Энэ жинхэнэ хайр байсан байх.

Түүний хувьд...

"Тийм байх нь ээ?"

"Тэхёныг явахаас өмнө хүргэж өгөх болохоор битгий айгаарай... Би заавал та хоёрыг уулзуулна."

***

       Онгоцны буудал дээр ирэхэд  олон хүмүүс холхилдож байсан нь тэргэнцэр дээрээс харж байгаа надад Тэхёныг олно гэдэг өвсөн дотроос зүү эрэхтэй л ижил байв.

"Тэр энэ хавьд л байх ёстой доо..."

Ханцуйнаасаа тас атган сандрах миний оюун санаа орж гарч, толгойд зөвхөн Тэхён л эргэлдэнэ.

       Байдал ноцтой байна.

Би Тэхёныг мэднэ. Зүрх сэтгэл, амин сүнсээрээ түүнийг мэдэрдэг.

        Тэр хэзээ ч намайг ийм байдалтай орхих ёсгүй. Энд чухал шалтгаан байгаа. Үнэхээр ноцтой болоод л тэр ийм замыг сонгосон.

         Бас Суёны үгс...

Миний таамгаар...

         Энийг хэзээ ч биш байгаасай гэж хүсч байгаа ч....

         Тэр хүнд өвдсөн байх...

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now