18.

1.7K 195 31
                                    

"Өргөмөл..."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

          Тэр бид хоёрын чимээгүй үерхэл зуны төгсгөл хүртэл үргэлжлээд байлаа. Үерхлийнхээ тухай хэн нэгэнд хэлээгүй ч ойр дотны хүмүүс минь өөрсдөө олоод мэдчихсэн. Гэхдээ тэдний сэтгэгдэл бидэнд огтхон ч хамаатай байгаагүй юм.

          Энэ зөвхөн тэр бас би.

          Бидний зүрх сэтгэл...

          Нахиалаад эхэлчихсэн жижигхэн ертөнц.

          Биелэгдсэн хүсэл мөрөөдөлд минь дэлбээлсэн үзэсгэлэнтэй цэцэг...



Аз жаргал.


***

"Заавал явах хэрэгтэй гэж үү?"

         Гэрээс минь холгүй ирсэн түүн дээр хар хурдаараа очиход тэр шуудхан л намайг чангаар тэврээд ингэж асуув.

"Эмээгийн насны ой шүү дээ. Очихгүй бол болохгүй."

"Санах байх даа... Ядаж... Би хүргээд өгье. Тэгэх үү?"

         Үнэхээр хүсч байгаа ч би эгчтэй хамт явахаар болсон. Тэр машин барихдаа сайн болохоор аав, ээж ч дургүйцээгүй.

"Эгчтэй хамт явах хэрэгтэй..."

          Намайг ингэж хэлэхэд тэр хүндээр санаа алдаад тэврэлтээ суллав. Тэгсэн ч гараас минь атгаад, удалгүй зөөлнөөр үнсэх аж.

          Бие, биенээрээ өдрөөр биш, минут, секундээр дутаж явдаг бидний хувьд гурав хоногийн хол зай хүндрэлтэй байх нь мэдээж.

Өдөр бүр л уулздаг болохоор...

          Өдөр бүр л бие, биедээ цаг гаргаж, хайрлаж, дэмжиж бас ярилцдаг.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now