12. Араатан

Start from the beginning
                                    

Тэхён ах:" Тиймээ явцгаая би ч мөн адил , Бос Жонгүг-а" гээд цөмөөрөө босох үед нь " ойлгосон ч надад хийх ажил байгаа араас чинь очино. Бас хэлсэн дээ байгаарай" гээд гарах гэхэд Жонгүг ах " хөөе хаачих гээд байгаа юм бид нар бууж өгсөн явцгаая гээд байхад"
Би:" Үнэндээ та нарыг чадах гэж энд ирсэн ч гэсэн харах ёсгүй юм харчихсан. Зохицуулж байж явахгүй бол сэтгэлд сэвтэй санагдаад болохгүй байх."
Жонгүг ах дороо цовхчисоор " бас юув дэээ"

Би:" та нар мэдээгүй биздээ. Энд байх тайван юунд ч анхаарахгүй байж болмоор санагдаад байнга ирээд баймаар өөртөө байнга татаад байгаа биз." гэхэд Тэхён ах " Тиймээ нээрээ бодоод байхад мэдрэхүйнүүд ч муудаад их тайван тухтай байдаг юм байна." хэмээхэд нөгөө хоёр ч гэсэн санал нэгдэв.

Би:" Анх энд ирэхэд нэг сонин юм ажиглагдсан. Ямар нэг бүрхүүл дотор ороод ирчихсэн юм шиг хүч ч багаасаад байх шиг мэдрэмж төрөөд бас эндээс гарч яваа эрчүүд бүгд нэг тийм тайван юм шиг харагдаж байгаа ч ямар ч тэнхээгүй энерги нь шавхагдчихсан. Энд ямар нэг муу зүйл байна гэж бодож байна. Энэ хавиас цогцоснууд ч гэсэн олон олдсон гэсэн. Хэрэг төвөг тарьж болохгүй ч гэсэн би чинь бурхан оролцохгүй бол болохгүй юм шиг санагдаад байна."

Сэүн ах:" За яахав тэгвэл бид ч гэсэн тусална. Дараа нь харин хэн ч энд буцаж ирэхгүй шүү"
Би:" Болж байна. Миний бодлоор энэ сонин хүч сороод байгаа зүйл хаанаас гарч байгаа талаар таамаг байна."
Тэхён ах:"Тэгээд хаанаас гэж?"
Би:" Цагаан лянхуагийн өргөөнөөс.. тэр царайгаа ч харуулдаггүй дээрээс нь тэрний асараас гарч ирсэн нилээн хэдэн хүний цогцос олдсон "

Жонгүг ах:" Үнэхээр гэж үү? Түүнийг их үзэсгэлэнтэй, дур булаам гэсэн."
Би:" Ах минь дээ, тийм байлаа гээд буруугүй болчихдог бол тэрэн шиг сайхан зүйл хаана байхав." гээд толгой сэгсрээд " Эндээ хүлээж бай би дараагын хүндээ үйлчилчихээд цагаан лянхуа руу явна. Тусламж хэрэг болвол та хэдийг дуудна. Анхааралтай байгаарай" гэж хэлээд гарч явав.
___________________________________

Би:"Кёнсүү? Чи энд ?"
Кёнсүү:" Чи өөрөө энд юугаа хийж байгаа юм? Дууч эм болоо юу?" гэсээр гайхсан харахад нь " Яг ч дууч эм биш бүжигчин хийж байна. Ингэхэд чи өөрөө энд... Аан нээрээ үзэсгэлэнтэй бүсгүйчүүдэд дуртай гээд байсан энд хайж ирээ юу?" гэсээр шоолоход.

Кёнсүү:" Хэрэг шийдэхээр өөрийн биеэр ирсэн ч гэсэн сайхан бүсгүйчүүд бүгд энд байдаг гэж дуулаад сайхан юм харна гэж бодсон юм гэтэл эндүүрсэн бололтой. Чамайг энд байхыг бодоход олигтой газар биш байна. Ингэхэд чи тэнгэрийн орноос зугатаад бүжигчин болоо юу?"

The love we createdWhere stories live. Discover now