6. Гэртээ тавтай морил.

Start from the beginning
                                    

Намайг юм бүхнийг л сониучирхан харж байхыг тэд ажиглан инээмсэглэж байв.
Удалгүй хаалга онгойн сонин хачин хүүхдүүд гэх үү? Амьтад гэмээр ч юмуу? Ямартай ч яг л хүүхдүүд шиг харагдаж байгаа ч нуруундаа нимгэн далавчтай олон хүмүүс хоол барьсаар орж ирлээ.

Урд минь өрж байгаа хоолны үнэр яг л ходоодыг минь алах нь гэж бодсоор өнөөх хачин сонин хүмүүсийг умартан хоол руу ширтэж байхад миний дэргэд зогссон далавчтан " сайхан хооллоорой эрхэм дээдсээ" гэсээр бөхийхөд нь би бүр ч гайхсаар амьдралдаа анх удаа л хэн нэгнээс ийм их хүндэтгэл авч байгаа болохоор балмагдан бушуухан гараа урдуур нь савчаад " үгүй ээ, үгүй ингэх хэрэггүй дээ, харин танд баярлалаа" гээд хүндэтгэн бөхийхөд тэр гайхсаар гарч явав.

Харин өрөөнд байсан хүмүүсээс өөрсдийгөө миний төрсөн ах гээд байгаа Сэүн, Жонгүг хоёр л над руу яг эвэртэй туулай харсан аятай ширтэх нь эвгүй санагдаж, санаа зовсоор гар хуруугаа оролдож байгаад " тэд нар юу вэ?" гэж асуухад минь Бэкхён гэгч нь " ойн шидтэнгүүд байгаа юм. Тэд яг хүүхэд шиг харагдаж байгаа ч бүгд нас биед хүрсэн, бас их ажилсаг л даа" гээд тайлбарлав.

Тэгсэн хажуунаас нь Жонгүг: " Бид тэдэнд ингэж бөхийдөггүй юм дүү минь, тэд чинь бидэнд үйлчилдэг хүмүүс" гэхэд Тэхён гэдэг нь түүнийг гараараа нудраад " Хэён одоохон доо энд дасаагүй бас хараахан юуг ч ойлгоогүй байгаа" гэхэд "за за мэдэж л байна шдээ" гээд өөдөөс минь малийв.

Тэгтэл ширээний хамгийн дээд өнцөгт суусан надад тайлбар өнгө гэсэн өнөөх халуун дулаан хүн "Хоол хөрлөө Хэён-а хоолоо ид, та нар ч гэсэн чимээгүй хоолоо идэцгээ" гэв. Намайг удтал хоол руу ширтэхэд " Хоол таалагдахгүй байна уу? Яагаад идэхгүй байгаа юм ? Өөр хоол авчирч өгөх үү?" гээд санаа зовон асуухад нь хурдан хурдан толгойгоо сэгсэрээд "Үгүй дээ, тийм бишээ. Би.. Би нөгөө зүгээр л ийм хоол идэж бас ингэж хооллож үзээгүй тэгээд ч энэ чинь их үнэтэй харагдаж байна ..."

Намайг чимээгүй болох үед Бэкхён гэдэг ах " Хэён-а зүгээр дээ. Амтархан идээрэй" гээд үнэхээр дотор онгоймоор хэлэх үед нь инээмсэглээд идэж эхлэв.

Тэнд суусан бүх хүмүүс намайг амтархан хооллохыг баярлан ширтэнэ. Гэхдээ нэг л хүний харц ойлгомжгүй мэдрэмжээр дүүрэн харагдана. Өрөвдсөн, гэмшсэн, харамссан харц...

Амттай хоолны цаг өндөрлөх үед Жонгүг туулай дэгдэж хүрч ирээд "Одоо миний ээлж. Ах нь чамайг өрөөнд чинь хүргэж өгнө" гээд намайг гар дээрээ өргөн авав. Хоолны өрөөнөөс гарах үед Бэкхён ах болон Тэхён ах нар биднээс салан явж би Жонгүг, Сэүн болон тэдний хэлж байгаагаар аавтай нь хамт өөр өрөө рүү явав.

Минийх гэж нэрийдээд байгаа өрөөнд орж ирэхэд яг л дээдсийн өргөө аятай үнэхээр чамин тансаг өрөө байх бөгөөд намайг орон дээр нь суулгах үед өөдөөс минь тусах толинд өөрийгөө анзаарч хартал одоо хүртэл арилаагүй цусны толбо болсон хуучин ноорхой ханбуг минь өмнөх явдлуудыг бататгах мэт энд тэндээ сумны нүх гарч сэлэмний ирэнд урагдаж онгойсон байв.

Өөрийгөө харж байгааг минь анзаарсан өнөөх хүн "гадаа хүн байна уу, эрвээхэйн шидтэнгүүдийг дууд!" гэхэд төд удалгүй эрвээхэй адил үзэсгэлэнт далавчтай эмэгтэйчүүд орж ирэв.
"Тэрэнд сайн анхаарал тавиарай!" гэсээр нөгөө хүн хэлэх үед эрвээхэйн шидтэнгүүд "Мэдлээ эрхэм дээдсээ " гэв. Тэд намайг авч яваад усанд оруулж хувцасыг минь солив.

Хар бараан дурсамж агуулсан соривнуудад минь зөөлөн хүрсээр биеийг минь угааж дуусаад, эхэс дээдэс ч өмсөж чадахааргүй үнэтэй торгоор урласан сайхан хувцасыг надад өмсүүлж дуусгаад бөхийсөөр гарч явав.

Тэднийг явсаны дараа яг л өөр хүн мэт санагдах өөрийгөө удтал ширтэж байгаад энд болоод байгаа учир нь ойлгогдохгүй юмс болон тэдгээр хачин хүмүүсийн талаар сонсохоор сэтгэл шулуудан хаалгаа онгойлгов.

Тэгээд аажуу алхан тэдний өөдөөс харж суугаад " Та надад тайлбарлана гэсэн. Би одоо асууж болох уу? Та нар хэн юм бэ? Бас энэ үнэхээр ямар газар юм? Би яагаад энд байгаа юм?" гэж асуухад " би нэг түүх ярьж өгье. Чиний хэн болох, энэ хаанах болох, бид чамтай ямар холбоотойг эндээс мэдэж аваарай!" гэж хэлэв.

The love we createdWhere stories live. Discover now