4. Улаан тэргэл сар

Start from the beginning
                                    

Дахин нэг сэхээ аван ээж рүү харахад түүний нуруунд сум гүн зоогдсон байв.
"ЭЭЖ? ЭЭЖЭЭ? ЭЭЖ НАМАЙГ СОНСОЖ БАЙНА УУ? ЭЭЖЭЭ?" гэсээр дэргэд минь хадах дуу чимээнээс даван орилоход галын гашуун утаанд хоолой арган , нүднээс минь зогсоо зайгүй нулимс урсан үзэгдэх орчинг сарниулна.

Ээжээс зууран уйлж орилж байхад хацранд минь бүлээн мэдрэгдэн нүдээ нээхэд
Ээж: " Хэён-а миний үр зүгээр дээ. Ээж нь зүгээр. Чи минь л зүгээр байвал ээж нь үргэлж зүгээр байх болно. Битгий уйл! Миний үр битгий уйл! Чамайг өвдөхгүй бол ээж нь өвдөхгүй. Ээжид нь чи эрхэм тиймээс миний охин уйлж болохгүй хүчтэй бай! Эндээс холын хол өөрийн аз жаргалыг олж сайхан амьдрах хэрэгтэй" гэсээр олон жилийн нугачаанд эвэршиж хуурайшсан гараараа хацрыг минь илнэ.

Гэвч нулимс минь гол аятай урсан гарсаар "Таныг байхгүй газарт би хэрхэн жаргах юм? Ээжээ намайг битгий айлгаач дээ! Босож ирээд надтай цуг яваач. Холын хол Шиллагаас өөр газарт хамтдаа амар тайван амьдрана гэсэн биз дээ? Та зүгээр болно хоёулаа хамт явна ээжээ" гээд түүнийг түшин босгох гэж оролдтол гарнаас минь зуураад " Хэён-а ээж нь чадахгүй, чи эндээс зугт! Ээж нь хэзээд чамд х-хайртай байсан үүнийг л бит- битгий март-аарай. Чамтай учирсан цагаас л хойш ээжийнх нь бүүдгэр амьдрал гэ-гэрэл гэгээтэй болж э-хэлсэн. Юу ч бол-сон чи Су- Сун Жэхён миний охин Сун Хэён шүү!" гэсээр гар нь сулран газарт унав.

Би:"Ээж, ээжээ босоод ирээч дээ. Бүгд миний буруу тиймээс гуйя бос л доо намайг битгий ганцааранг минь үлдээ. Гуйж байна. ЭЭЖЭЭ~"

Зохиолчийн талаас:

Тэнгэрийн оройд залран суух саран авхай энэ аймшигт үйлдлийг гэрчлэх мэт цусан улаан өнгөөр будагдан. Түймэртэй хамт үймэлдэн байх олон хүмүүсийн дээрээс улааран гэрэлтэнэ. Гэвч тэр сарны доохон талд цасан цагаан өнгийн нэгэн эрвээхэй тэднийг ажин эргэлдэхийг үймсэн олны нэг нь ч ажигласангүй.

Шархдаж гэмтсэн боолууд түймэрт шахагдан цэргүүд тэднийг давхар бүсэлжээ. Хорвоогын мөнх бусыг үзүүлсэн ээжийгээ тас тэврэн эргэж ирэхийг гуйн суух Хэёны хажууд түүнтэй хамт өссөн Жону гэх дүү нь ирэн мөрнөөс нь барьсаар " Хэён эгчээ босооч дээ, бид бүслэгдчихлээ гарах гарцгүй болчихлоо. Эргэн тойрноо хараач, эгчээ арга бод л доо гуйя" гээд сэгсэрнэ.

Гомдол, харуусал, уур хилэн тээсэн харцаар дүрэлзэх галын цаана зогсох морьтон руу заналтай ширтсээр ээжийгээ зөөлнөөр газарт хэвтүүлэн өндийх Хэён үнэхээр хүчирхэг хийгээд аймшигтай харагдана. Дэргэдээ зогсох Жонугын гарнаас атган эргэж харсаар гал багатай хэсэг рүү гүйн галын цаана гараад бүслэгдэн зогсох боолууд руу очив.

The love we createdWhere stories live. Discover now