3. Оргодол боолуудыг барь!

Start from the beginning
                                    

Хэёны талаас:

Ээж яваад нэг цаг болж байна. Одоо эндээс хурдан гарах хэрэгтэй.
"Га-гадаа хүн байна уу? Ө-өвдөөд байна гэдэс миний гэдэс өвдөөд байна" гээд өвдөж шаналсан дуу гаргасаар хаалгыг дотроос нь цохив. Удалгүй харуул хаалга онгойлгож орж ирээд гэдсээ даран суух над руу дөхөж ирэн сандарсаар "Хөөе чи зүгээр үү?" гэв.
Би ч одоо л боломж гэж бодоод надад наалдах шахам ойртсон харуулыг цохиж ухаан алдуулаад гаднаас нь цоожлон тэнд нь үлдээгээд хүмүүст харагдалгүй хойд хаалга руу яарав.

Намайг очиход тэнд цугласан хүмүүс болон хүүхдүүд бүгд зөв юм хийж байгаа эсэхээ эргэлзэн бүлтэлзсээр зогсоно. Би ч тэдэн рүү зоригтойгоор дөхөн очоод " Та бүхнийг сандарч, айж байгааг мэдэж байна. Би ч мөн ялгаагүй айж байна. Да Хэ пүүс бидний орж орогнох газар минь байсан гэдгийг бид бүгд л мэднэ. Гэхдээ хэзээ ч бидний гэр байгаагүй! Гэр гэж юуг хэлэх вэ? Халуун дулаан байр, өлсөж ундаасахгүй хоол хүнстэй газар мөн хамгийн гол нь ядарч зовсон ч тайван байлгаж өгдөг тэр газар, тэр бол бидний гэр. Гэхдээ бид энд байхдаа ганц удаа ч болов тайван амгалан байж үзсэн билүү? Аяга хоол олдох болов уу? Өнөөдөр бидний хэнийг зарж явуулах бол? Гэж шаналсаар бүтэн нойртой, гэдэс цатгалан хоносон шөнө бидэнд байхгүй! Тиймээс л энэ бидний гэр биш! Энэ хаалгаар гарснаас хойш бид бүгд оргодол боолууд болно баригдвал цаазлуулна,  эсвэл хүнд шийтгэл авна. Гэхдээ ядахдаа л бид хөөгдөж байгаа ч гэсэн хамтдаа даван туулж чадна. Дасаж сурсан газраа орхих нь хэн бүгдэд хэцүү байх нь мэдээж гэхдээ л бид харгис эзний цуст савраас зугтаасан даа хэсэг ч болов амар тайванг мэдэрч эрх чөлөөтэй байж болно. Би та нарыгаа захиргаадах гэсэн юм огт биш үлдэх нь үлдэж болно." гэж хэлээд тэдэн рүү нэг харчихаад хаалгаар гарахад Дүри, Жону болон бусад хүүхдүүд намайг даган гарцгаав.

"Зөв эсэхийг мэдэхгүй ч миний хийсэн сонголт тул харамсахыг хүсэхгүй байна." гэж бодсоор ээж рүү харахад "Миний үр том болж " гэх шиг зөөлөн дулаанаар мөн бахархсан харцаар намайг ширтэж байв.

Удалгүй бусад хүмүүс ч бас жиг жуг хийсээр ээж болон бидний ардаас дагалдав. Пүүсийн хойд хаалгаар гарахад баруун зүг рүү чиглэсэн зам шууд ой руу хүргэдэг бөгөөд хүмүүст ч харагдахгүй ихэд нуугдмал зам юм. Бид аль болох хамгийн хурднаараа уул руу хүрэхийг зорино. Гэхдээ бидний дунд нас дээр гарсан болон бага насны хүүхдүүд бас өвдсөн, доголсон хүмүүс ч бий тиймээс нилээн хурдан явна гэдэг бүтэхгүй л болов уу...

Нар шингэж байхад бид аль хэдийн уулын замд орсон байсан ба бидний хойноос аль хэдийн цэргүүд хөдөлгөсөн гэдгийг гадарлаж байв. Эзний хүмүүс Хан сайдын хүмүүстэй нийлээд бидний мөрөөр явж байгаа байх гэхдээ наашаа явсанг минь олж мэдэх хүртэл хурдан зугтааж болох цаг байгаа гэж бодож байна.

Хүмүүс хэдийн ядарч өлссөн байлаа. Бидний явж байгаа зам уулын зам тул өгсүүрийн дээр саад бартаа ихтэй бас орой болсон тул зам бүдэг бадаг л харагдаж байв. Бид хэдийн ууланд ирчихсэн тул бага зэрэг амарч аваад маргааш өглөө эрт замдаа гарахад зүгээр. Гэхдээ гадаа хоноглож ил гал түлэх нь биднийг хайж байгаа цэргүүдийг наашаа дуудаж байгаатай адил тул агуй олж тэндээ хооллож бас амрахаар болов.

Өглөө эртлэн босоод маш хурдан замдаа гарахаар бэлдэв. Өнөөдөр уг нь миний төрсөн өдөр арван найман нас хүрч байгаа, нас нэмсэн өдөр бүрээр ээж маань жижиг ч гэсэн бэлэг бэлдэж өгдөгсөн даанч энэ удаа бид дасаж сурсан газраа орхин оргож бусгаж явна.

Бид үдэш болоход уул уруудах замынхаа талд орсон байв. Гэнэт л ардаас минь нохой хуцах дуутай цуг олон хүний чимээ шуугиан тод гэрлийн хамтаар үзэгдэв. Бид ч явдлаа түргэсгэн гүйлдэцгээж эхлэв. Тэд биднийг мэдчихсэн байна. Аль хэдийн ардаас минь гүйцээд ирж.

"Оргодол боолууд тэнд байна." гэх дуу хадахад энэ олон жилийн турш биднийг дарлаж дарангуйлсан эзний маань хахир дуу уул дүүрэн цуурайтав. "ОРГОДОЛ БООЛУУДЫГ БАРЬ!!!".

The love we createdWhere stories live. Discover now