3. Оргодол боолуудыг барь!

Start from the beginning
                                    

Хэсэг хугацааны дараа хаалга дахин онгойсоор ээж орж ирэв. Надад санаа нь их зовсон бололтой тавхан хоногын дотор нүднээс гарчихсан байна гэж бодсоор ширтэж байхад
Харуул:" түргэн уулзаарай!" .

Ээж рүү яаран очоод тэвэрч аван " хэдхэн хоногт нүднээс гарчихжээ ээжээ өөртөө анхаарахгүй яасан юм бэ" гэсээр нялх багадаа энгэрт нь наалддаг байсантайгаа адил ээжийнхээ энгэрт тэврүүлсээр хэлэв.

Ээж:" үр хүүхэд нь зовлонд байхад өөрийгөө бодон хар амиа хичээх эх хүн байхгүй шүү дээ" гээд аль болох чангаар намайг тэврэв.
Ээжээс салж ядсаар" ээжээ та надад ганцхан удаа итгэж болох уу?"

Би "Хүмүүсээ цуглуулаад бүгдээрээ эндээс явцгаая, оргодол боол болсон ч хамаа алга эндээс явъя. Хорвоогын хаа нэгтээ Шиллагаас сайхан газар байгаа байлгүй тэр газрыг олтол зугатъя. Биднийг наашаа гэх ах дүү байхгүй гэхдээ бид нэг нэгэндээ байгаа шүү дээ, хамтдаа зовж хамтдаа жаргаж, аяга хоолоо ч хувааж иддэг. Ах дүү, хамаатан садангаас ч ойр дотно." гээд гараас нь атгав.

Ээж хэсэг тээнэгэлзэж байсан ч зөвшөөрсөн мэт толгой дохиод "Гэхдээ яаж? Бид яаж гарах болж байна? Бас чамайг эндээс яаж гаргах юм?, эндээс яаж баригдахгүй зугатах юм? Тэгээд хаана очих болж байна?" гэсээр хариулт шаардана.

Би:"Би эндээс аргаа олоод гарчихаж дөнгөнө, харин та хүмүүст хэл тэгээд хойд хаалган дээр хоёр цагын дараа хүлээж байгаарай!".
"Одоо явдаа харуул сэжиг авч мэднэ" гээд аядуу шивэгнэн ярьж байтал "цаг болсон одоо гар Сун ахлахаа " гэсээр ээжийг гаргав.

Сун Жэхёны талаас:

Хэёныг хорьж байгаа газраас гарсаар боолуудын өргөөнд очив.
Хэён миний бяцхан охин ,арван найман жилийн тэртээ үүдний хаалганы урд тавьж орхисон байсан нялх хүүхдийг авж орсон цагаас хойш ганц ч удаа хүний хүүхэд гэж харалгүй харамгүй хайрлаж өсгөсөн миний охин. Багаасаа л хэрсүү, ухаантай хүүхэд байсан тэр минь өсөж том болох тусмаа үзэсгэлэнтэй болсон. Одоо ч бага балчир хэвээр санагдах ч аль хэдийн нас бие гүйцэж том хүн болсон байна.

"Бүгдээрээ энд цуглаарай" гэж хүмүүсийг дуудсаар охины хэлсэн ёсоор "Та нарт энд л биш бол өөр хаана ч амьдарсан яахав гэж бодогдож байсан л биздээ? Хэрвээ үнэхээр энэ муухай газраас одоо ч болов айлгүй явахыг хүсэж байвал хоёр цагын дараа хойд хаалган дээр ирээрэй! Бид эндээс явах гэж байгаа" гэж хэлээд авч явах юмаа бэлдэхээр явав. Хүмүүс бүгд л бодолд дарагдан сууна. Энэ газар байгаа цагтаа бид хэзээ ч хүний ёсоор амьдарч чадахгүй гэдгийг тэд бүгд мэдэж байгаа...

The love we createdWhere stories live. Discover now