2. Татвар эм болгоно.

Start from the beginning
                                    

"Гэхдээ ингээд л явчих гэж үү? Үгүй шүү дээ алтаар биеийг минь ороож үнэт эрдэнэс дунд сэлүүлнэ гэсэн ч би үхэж байсан ч өвөө шигээ хүний өврийг дулаацуулахаар явж чадахгүй энэ арай ч дэндэнэ. Арга олох хэрэгтэй арга олоод эндээс түргэн зугатах хэрэгтэй яаж ч бодсон би ингээд зарагдаж чадахгүй" гэх бодолтой минь цуг аньсага даган гашуун нулимс хайр найргүй урсан гарна.

Ийн суутал агуулахын хаалга онгойх чимээ гарч ээж орж ирсээр
"Хэён-а эвий охин минь одоо яах вэ" гэсээр уйлав.
Би "эндээс явах хэрэгтэй ээжээ бүгдээрээ зүгээр л зугатаацгаая" гэсээр гараас нь атгатал
Ээж "Бид явж чадахгүй шүү дээ эндээс гарах гэж оролдоод л баригдана, баригдвал бүгд үхэх болно. Зугатаж гарч чадлаа гэхэд хаашаа явж чадах юм боол болж зарагдсан биднийг наашаа гэх ах дүү байхгүй, оргодол боол болж удаан явж чадахгүй " гэсээр уйлна.

Шийдэл гарц байхгүй гэж үү? ингээд л бүгд дуусчих хэрэг үү? гэсээр суутал хаалга дахин онгойн "Сун ахлахаа эзэн мэдвэл бүгд толгойгүй болно хурдан гар" гэсээр ээжийг надаас салган авч явахад ээж "Тэргүүн сайдын гэрлүү явах хүртэл долоон өдөр үлдсэн" гэв. Одоо яах ёстой вэ?

Хоригдоод 3 дахь хоног өнөөдөр гэнэтийн зочин ирсэн. Хэзээ ч ирнэ гэж бодоогүй хүн...

"Хан тэргүүн сайдын хүү та энд ямар хэргээр?"  гэсээр гайхан асуутал над руу инээмсэглэсээр "Зүгээр л чамайг хэр байгааг мэдэхээр..." гэхэд нь уур хүрсээр "танайд очих гэж байгаа гээд элдэвлэхээр ирсэн бол гуйя болиж үз, надад өвөө шигээ хөгшин хүний татвар болох хүсэл байхгүй дураараа явахаар шийдээд энд ингээд байгаа үгүйг минь ойлго" .

"Би чамайг дээрэлхэж ,элдэвлэхээр ирээгүй харин гарц олгохоор ирсэн юм. Чи дөрвөн өдрийн дараа аавын минь зугаагаа гаргадаг эмсийн нэг болно, үгүй гэж үү? Тэрний оронд над дээр ир миний эмэгтэй бол аавд минь үйлчилснээс надад үйлчилсэн нь дээр биздээ?"
Бурхан минь! Би яг ямар нүгэл үйлдсэн болоод одоо ингэж зовж байгаа юм!

Би "Залуу ноёнтоон та нэг л андуураад байх шиг байна. Надад Хан овогтынд татвар болж очих хүсэл ерөөс байхгүй би хэнийх нь ч татвар, зугаацуулагч болохгүй!"

"Яагаад үгүй гэж? Чамд боломж байгаа гэж үү? Чи энд бардам сэхүүн зан гаргалаа гээд амьд үлдэх хэрэг үү? Энд үлдлээ гээд эзнийхээ эсвэл аавын гарт үхнэ, амь гарлаа гэхэд яргачин, гахайчин ч тоохооргүй эрэмдэг амьтан болно. Ийм үзэсгэлэнтэй бүсгүйн хувьд харамсалтай шүү дээ"

The love we createdWhere stories live. Discover now