Хэёны талаас:
Дахиад л тэр муу ааштай шулам намайг шийтгэх аргаа хаанаас л бол хаанаас олох юмаа.
Би " Ээжээ, ээж минь тайвширч үз дээ би тэнд хүнтэй тэр тусмаа босогчидтой таараагүй эсэн мэнд л ирсэн байгаа биз дээ! Бас залуу авхай намайг зодож занчих шалтгаанаа хаанаас л бол хаанаас олчихдог шүү дээ уул руу явсан яваагүй өнөөдөр шийтгүүлэх л байсан" хэмээн ээжийг тайвшруулах гэж оролдсоор өнөөдөр уулнаас барьсан гургуул, туулай, бас зэрлэг хүн орхоодой зэргээ богцноос гаргасаар түүнд өгөөд " Өнөөдөртөө энийг л идэхээс гахай барих гэсэн ч таны ууртай хоолой ууланд ч сонсогдохоор чанга байлаа аягүй бол босогчид таны хоолойг сонсоод айсан даа зугатаж байгаа байхаа, энэ хүн орхоодой та уугаарай за юу би л танд анхаарахгүй бол өөр хэн ч анхаарах юм билээ бас дүү нарын ажлыг би шийтгүүлж ирээд хийчих болохоор өнөөдөртөө та хэд амарч болно муу зэвүүн өгзөр өнөөдөр ордон руу орсон болохоор зүгээр байхаа" гээд ээжид авчирсан юмаа өгсөөр холдтол
Ээж " Энэ нандин юмыг яаж олоо вэ?" хэмээн нүд нь томорсоор " Би энийг ууж чадахгүй ээ харин маргааш эрт зах орох ажилтай тэндээ зарчихаад мөнгөөр нь ядахдаа идэх юм авий эсвэл чамд дуртай номыг чинь эсвэл гутал авж өгий тэгээд хүүхдүүд ажилаа бараг дуусаж байгаа чи ядарч байж хийх хэрэггүй авхай руу явж ирээд амар би энэ юмнуудаар хоол хийгээд байж байя" гэв.

Би " Та зүгээр л өөртөө анхаар би өөрөө бусдын зохицуулна. Явчихаад ирье" гэсээр авхай руу яаран явав.
Намайг очиход авхай яг л дэлбэрэх гэж буй аятай нүүр нь мэнчийтлээ улаан зогсох агаад заналтайгаар "Хаачаад ирэв?" гэж асуув.

Би ч өөр тийш ширтсээр "зохицуулах ажилтай болчихоод явчихаад ирлээ мөхөс миний буруу авхай уураа дарна уу" хэмээн доош бөхийв. Гэтэл тэр их ууртайгаар " МУУ МУЛГУУ БООЛ ЭМ ЧАМД ЯМАР АЖИЛ БАЙДАГ ЮМ. ЧИНИЙ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ БОЛ МИНИЙ ХОЙНООС НОХОЙ ШИГ ДАГАЖ ХИЙ ГЭСЭН ЮМЫГ МИНЬ ДУУГҮЙ ДАГАЖ ХИЙХ ОЙЛГОВ УУ?" хэмээн уурсан хашгирсаар " наад муу боолоо эзнийхээ үгийг дагадаг болтол ч занчаад орхи" гэж хамгаалагч боолууддаа хэлсээр өргөөрүүгээ алхав.
Хамгаалагчид намайг хоёр талаас минь барьсаар нурууруу минь саваагаар 20иод удаа цохиж дараа нь суллав.

Хэзээд л ийм байсаар ирсэн хүн гэгч амьтан адгууснаас ч дор байх Шилла улс эрхэм дээдэс, эхэс ноёд гээд эрх мэдэл, эд хөрөнгтөнгүүд ядарч зовсон ард иргэдээ нэг нүдээрээ ч харж цөхөлгүй алба гувчуур хураан авна. Боолуудыг бол яаж ч болно хэмээн харгис хатуу ханддаг. Том хүн, хүүхэд ялгалгүй боол л бол яаж ч элдэвлэж болно гэж үзсээр ирсэн. Заримдаа дэндүү ихээр үзэн ядах юм энэ аймшигтай хүмүүсийг, энэ харгис нийгмийг...

The love we createdWhere stories live. Discover now