0.6

176 41 11
                                    

Итгэж өгөхгүй байна. Би зүгээр л ангийнхаа нэг чимээгүй залуугаас болоод 'Stalker' охин шиг болчихоод байна шүү дээ. Өдөр болгон түүнийг чимээгүй ширтэж, юу хийж байгааг нь үргэлж ажиглаж, дагаад л. Бараг л юу ч бодолгүй өгсөн чихэрийг нь чихэрлэг зүйлд тийм ч дуртай биш байж гамтай гэгч нь идэж, үлдсэн ишийг нь нандигнан хадгалаад л... Би яг солиорч байх шиг байна. Гэхдээ энэ бүхэн миний тэрний гэх хайрнаас үүдэлтэй учир би юм бодохгүй ээ. Энэ янзаараа солиороод үхсэн ч яахав.

Хичээлийн сүүлийн хонх сургуулийн хонгилд гурвантаа хадаж ангид байсан хүүхдүүд бүгд нүд ирмэхийн зуур танхимаас гарч одоцгоов.

Хамгийн хачин нь Бомгю ч бас хонх дугарах үед бусадтай зэрэгцэн гарсан нь миний гайхширалыг маш ихээр төрүүлээд амжлаа. Тэр ингэдэггүй дээ? Бодол болон дэвтэр номоо цүнхэлж байтал ангийн хаалга савагдан сургуулийн алдарт 'Ёнбин' хос болох ангийн дарга Сүбин, найз залуутайгаа орж ирэв. Тэгснээ намайг харчихаад

"Өө. Тэхён яваагүй байсан юм уу?"

"Тийм ээ. Одоо явлаа" ангид хоёр хос ямар нэгэн зүйл хийх гэж байгаа нь тодорхой байсан учир тэдэнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд аль болох хурдан гарахаар зэхвэл Сүбин баяртай хэмээн гараа даллахад би нэг зүйл санаад "Та хоёр анх яаж үерхэж эхэлсэн юм?" гэвэл Ёнжүн

"Сүбиныг дуртай амттангаар нь найрчихсан шдээ" хэмээн инээвэл Сүбин хойноос нь "Би ч гэж би, ганцхан гүзээлзгэнэтэй сүүнд явчихсан ч байх шиг"

Тэдний нялуурлыг харж тэссэнгүй хурдхан шиг ангийн хаалгыг хаан сургуулийн үүд зүглэсэнд хажуунаас хэн нэгэн надтай зэрэгцэн алхаж эхлэх нь тэр.

Гайхан хажуу тийш харвал Бомгю "Май. Өдөржингөө намайг ширтэж, хичээл хийгээд ядарсан биз дээ? Дээрээс нь чихэрлэг юм иддэггүй байж миний өгсөн чихэрийг идээд л. Чи яаж ийм байдаг байна аа" гэснээ гарт миний байнга шахуу уудаг энерги'-ын ундааг атгуулаад нөгөө гарнаас минь зөөлөн атгаад алхаж эхлэв.

Тэрхэн зуур толгойд минь Ёнжүны "Сүбиныг дуртай амттангаар нь найрчихсан шдээ" гэх үгс бодогдон өөрийн эрхгүй инээд алдсан юм.

Miya —

Miya'ын залхуурлын эрэн үе ирж байна шүү. Нөгөө нэг өдөрт нэг хэсэг мэсэг чинь бараг л өнгөрч байх шиг байна даа хД

𝓦𝓲𝓷𝓭  /Дууссан/Where stories live. Discover now