10

156 35 6
                                    

Тэр...алга болчихсон. Яг л ярьж байсан шигээ огт байгаагүй мэт сарничихсан.

Би яах учраа олоогүй ээ. Урд шөнө бид манайд ирж хоноцгоосон юм. Харин өглөө сэрэхэдээ би ганцаархнаа хүйтэн хөнжилд сэрсэн. Анхандаа бүгдийг зүүд байж дээ гэж бодтол миний хүзүүнд ямар нэгэн зүйл мэдрэгдсэн юм.

Зүүлт.

Тэрхэн зуур толгойнд минь 'Тэр зүүлгээд явжээ' гэх бодол төрөв. Тэгээд өөрийн эрхгүй инээмсэглэл тодорлоо, гэхдээ жаргалтай бус гунигтай инээд.

-

"Энэ Кан Тэхён-ы гэр мөн үү?"

Өглөөжингөө орон дотроо сүнсгүй мэт цонх ширтэн сууж байтал хаалга хоёрнтоо тогших дуу дуулдан очиж нээвэл шуудан зөөгч бололтой дүрэмт өмссөн залуу хайрцаг барьчихсан зогсож байлаа.

"Мөн байна. Өөрөө юун хүн билээ?"

"Танд илгээмж ирсэн байна. Ээд гарын үсгээ зурчихгүй юу?"

Илгээмж хүлээж авсан гэх цаасан дээр гарын үсгээ зурчихаад өнөө хайрцагыг аван буйдан дээр лаг хийн суун цэвэрхэн наасан наалтыг нь болгоомжтой хуулан онгойлговол дотроос нь танил нэгний зураг гарч ирэв.

Бомгю

Эмчилгээний бичиг бололтой том цагаан цаастай цуг дугтуйнд хийж лацадсан бас нэгэн захиа байх нь тэр.

Хамгийн эхэнд эмчилгээний бичгийг нээн үзвэл

-13/6/21

—Өвчтөн Чүэ овогт Бомгю

Хүйс: Эр

Нас: 17

Шинж тэмдэг: Амьсгал давчдах, толгой эргэх, хамраас цус гарах.

Өвчиний онш: Тодорхойгүй.

-28/8/21

—Өвчтөн Чүэ овогт Бомгю

Хүйс: Эр

Нас: 17

Шинж тэмдэг: Бачуурах, зүрхний хэм алдагдах.

Өвчиний онш: Зүрхний өвчин/Тодорхойгүй

-3/9/21

—Өвчтөн Чүэ овогт Бомгю

Хүйс: Эр

Нас: 17

Шинж тэмдэг: Амьсгал боогдох, ухаан алдах.

Өвчиний онш: Зүрхний ужиг өвчин (Удамшилын)

Эмчилгээ: Эмчлэгдэхгүй.

Амьдрах хугацаа: 2-3н сар

Сүүлийн мөр намайг айлгаж орхив. 2-3н сар гэхээр энэ 11н сард гэсэн үг биз дээ? Энэ удаад лацадсан дугтуйг аван онгойлговол цэвэрхэн бичигдсэн захиа угтав.

Сайн уу, Тэхён. Би Бомгю байна аа. Намайг байхгүй байгаад гайхаж байгаа биз дээ? Мэднээ чи гайхаж бас цочирдож байгаа. Хэрвээ хараагүй бол миний эмчилгээний хуудсыг эхлээд уншаад үзээрэй. Харчихсан бол... тийм ээ чи зөв уншсан.

Би өөрийгөө ужиг өвчтэй гэж мэдээгүй ээ. Зүгээр л ядарч гэж бодсон. Гэхдээ цагын эрхэнд энэ үнэн болж таарсан юм. Надад аав ээж гэх хүмүүс байхгүй ээ. Тэд эрт нас барцгаасан. Хэдий жаахан байсан ч би одоо ч санадаг юм, ээж минь нүд аних үедээ сүүлийн үгээ надад хэлж байсныг. 'Заавал өвчнөө дийлээд амьдараарай'. Би энэ үгийг ойлгоогүй их удсан, харин сүүлд нагац эгч надад тайлбарлаж өгж билээ. Тэр хэлэхдээ аав минь олдмол зүрхний ужиг өвчтэй байсан гэсэн, түүнийг өвчнөөсөө болоод үхэхэд нь ээж минь сэтгэлээ барилгүй ардаас нь амиа хорлосон гэсэн. Харамсалтай байгаа биз? Аавын өвчин олдмол учир надад эдгэрэх боломж байсан юм байна лээ. Гэхдээ би дэндүү оройтож мэдсэн болохоор миний боломж надаас явчихсан.

Ямартай ч энэ бүгдийг хэлээгүйд уучлаарай. Одооноос, энэ цаг мөчөөс эхлэн Чүэ Бомгю гэдэг хүн оршин тогтнохоо больсон болохоор намайг мартаад сайхан амьдараарай Кан Тэхён. Анхны болон эцсийн удаа надад хайр гэх нандин зүйлсийг мэдрүүлсэнд баярлалаа. Хайртай шүү, баяртай. Хэрэв намайг санавал миний зургийг харж байгаарай. Бас наад зүүлтийн чинь нөгөөдөх нь одоо болтол надад байгаа. Тиймээс битгий алга болгоорой.

Хүндэтгэсэн: Чиний найз залуу...

- Miya -
Маскаа сайн зүүцгээгээрэй ^^

𝓦𝓲𝓷𝓭  /Дууссан/Où les histoires vivent. Découvrez maintenant