7. Эмэгтэй халк

Magsimula sa umpisa
                                    

Тэрнийг үгээ дуусгаагүй байтал Жонгүг том том алхсаар урд нь ирэн шууд тэврээд авав. 

"Уучлаарай" 

Жонгүг юу юугүй уйлчих шахан ингэж хэлэхэд Жиён инээд алдсаар энгэрээс нь салаад "Уулзах бүртээ л уучлал гуйх юм. Чиний буруу байхгүй шүү дээ. Хүүхдийн дэргэд битгий уйлчих" 

Жиёныг ингэж хэлэхэд Жонгүг яаран нулимсаа арчаад Руүныг тэвэрч аваад Жиёны хамт машин руугаа удаанаар алхаж эхлэв. 

"Амьдрал хэр байна даа?" 

Тэд хааяа нэг уулзахдаа хамт хоол иддэг бөгөөд тэр бүртээ бие биенээ хэр байгааг ярьж удтал суудаг аж.  Жонгүгт ч тэр Руүнд ч тэр энэ мөч л хамгийн сайхан санагддаг байв.

"Хүнтэй болоогүй л байна уу? Руүнд ээж хэрэгтэй шүү дээ" 

"Хммм... Гайхаж магадгүй л дээ. Гэхдээ нэг хүн байгаа" Тэр нэг л итгэлгүй ингэж хэлэн савхаа ширээн тавихад Жиён "Гайхах юм юу байна аа? Харин ч сайн юм болж"

"Үгүй ээ. Тэр хүн эрэгтэй" Ингэж хэлнэ гэж төсөөлөө ч үгүй Жиён ууж байсан усаа золтой л буцаагаад цацчихсангүй амаа даран түүн рүү хачин харав. 

"Эрэгтэй гэнэ ээ?" 

"Мм. Манай дээд курсын ах байгаа юм" 

"Манай ангийн халк Солхёны аав" 

Чимээгүйхэн хоолоо идэж байсан Руүн гэнэт хажуунаас нь ийн хэлэхэд Жонгүг амыг даран худлаа инээсээр "Миний хүү тэгж хэлж болохгүй" гэж сонсогдох төдий шивнэв. 

"Манай ангийн хүүхдүүд бүгдээрээ эмэгтэй халк гэж дууддаг шд" Руүн амандаа хоолтой хэвээр хариу болгон ингэж хэлэхэд Жиён Руүнд хандан "Чамд тэр ах нь таалагддаг уу?" гэж асуув. 

Руүн амандахаа зажилж дууссан бололтой залгиж орхиод "Тэхён аав уу? Зөндөө таалагддаг. Надад дандаа сайхан ханддаг. Бас Солхён намайг зодвол би би Тэхён аавд ховлочихдог юм. Дараа нь Солхён дандаа уучлал гуйдаг" 

Жиён инээмсэглэсээр Руүны толгойг илээд "Болж дээ. Чамд л таалагдаж байвал" 

"Та яажшуухан амьдарч байна даа? Найз залуутай болсон уу?"

"Найз залуу? Надад хүнтэй үерхэх зав байхгүй ээ. Өмгөөлөгч болоод ирсэн чинь хайр дурлал зэргийн зүйлс мартагдчихдаг юм байна лээ" 

"Та манай аавд хайртай шдээ" 

Тэдний дундуур Руүн дахиад чанга дуугаар ингэж хэлэхэд Жиён "Тийм ээ. Чиний зөв. Аавд чинь хайртай" гэх аж. 

"Та миний ээж болж болохгүй юм уу? Бусад хүүхдүүдийг дандаа ээж нь ирж авдаг. Манай ангийн Живон намайг нэг удаа ээжгүй гээд шоолж байсан" 

Жаахан хүүхдийн үг ч гэлээ тэдний сэтгэлийг тасдаад хаячих шиг л болов. Хэн хэнийх нь нүдэнд нулимс цийлэгнэж буруу харцгаан нулимсаа арчаад "Болохгүй ээ. Аавд чинь Солхёны аав байгаа" 

"Тэгэхээр болохгүй гэж үү? Хоёр аавтай бас ээжтэй гээд гайхуулмаар байна шд" 

"Болохгүй шүү дээ"

Тэдний яриаг тасалдуулан Жиёны утас дуугарч тэднээс холдон утсаа авах ба удалгүй буцаж ирэн гадуурх цуваа өмсөж эхлэв. 

"Эгчээ яасан бэ?"

"Цаг орой болчихож. Би явах ёстой" 

Жонгүг гайхсаар өндийж ирэн "Үгүй ээ ингээд гэнэт..."

"Уучлаарай цаг орой болж байгааг анзаарсангүй"

"Би хүргээд өгье өө. Хүлээж байгаарай. Би тооцоогоо хийчихээд ирье" 

Жонгүг гадуур хувцасныхаа халааснаас түрийвчээ гаргаж аваад хурдан алхсаар алга болоход Жиён толгой дохисоор үлдсэнч эргээд ирэхэд нь байхгүй байх аж. Руүнаас асуувал "Тэгж байгаад дахиад уулзая гэж хэлээрэй гэсэн" гэх нь тэр.

"Тэгээд явчихсан хэрэг үү?" 

"Цагаан машинтай хүн ирээд аваад явчихсан" 

"Ямар хүн"

"Эрэгтэй халзан хүн байсан. Бас Жиён эгч тэр ахаас айгаад байна лээ" 

Гэр бүл бүтнээрээ гарсан хэсэгхээн мөч байлаа😉🖤

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon