2. Жон Руүн

918 147 14
                                    

"Хён, хён, хён!! Таниас юм гуйх гэсэн юм аа"

Жонгүг Тэхён дээр гүйж ирэн ийн хэлээд гараа өвдгөн дээрээ тулан хүнд амьсгаадах аж.

"Таних... бил үү?"

"Та танихгүй л байх л даа. Би бол танина аа. Таны охин сурдаг цэцэрлэгт миний хүү ч бас явдаг юм аа. Өнөөдөр би авч амжихааргүй болчихоод таныг аваад өгөхгүй биз л гэж..."

"Ээж нь яасан юм?"

"Байхгүй ээ. Хүү бид хоёр хаягдчихсан юм"

Жонгүг тэнэг юм шиг инээмсэглэсээр амьсгаагаа даран өндийж зогсоход Тэхён яахаа шийдэх гэж байгаа бололтой нэг хуруугаараа духаа маажин зогсоно.

"Уг нь таны охинтой нэг анги..."

"Нэр нь?"

"Жон Руүн!"

"За яахав энэ удаад"

"Баярлалаа хён!"

Жонгүн дахин дахин бөхийн баярласнаа хэлээд буцан сургууль руугаа гүйв.

"Ким Солхён аав нь ирсэн байна"

"Багшаа нөгөө... Жон Руүн гэж хүүхэд байгаа юу?"

"Байгаа. Ямар нэг юм болоо юу? Солхёныг гэмтээчихэж үү?"

"Үгүй дээ. Аав нь намайг аваад өгөөч гэж гуйсан юм. Бид хоёр найзууд байгаа юм л даа"

"Аан... Байнга сахилгагүйтээд байдаг болохоор элдэв юм болчихоогүй байгаа даа гэж бодлоо. Тэг дээ аав нь тэгсэн юм бол"

Ангийн багш Жонгүгийн хүүг хөтлөн гаргаж ирээд шүүгээнээс хувцсыг нь гаргаж өгөх бол Тэхён охиноо хувцаслаж байв.

Солхён цэцэрлэгээс гарж ирэхдээ аавынх нь нөгөө гараас хөтөлсөн хүүг нэг харчихаад "Ааваа Руүн манайд очих юм уу?"

"Тийм л юм болчихлоо"

"Би Руүнд дургүй шд"

Тэхён бага зэрэг инээн урд нь тулж суугаад "Миний охион Руүны аав аавынх нь найз юм байхгүй юу. Тэгэхээр эвтэй байх хэрэгтэй шүү за юу?"

"За"

"Тэгвэл явцгаая"

Тэхёны гэрт орж ирэхэд Солхён гутлаа тайлж тавиур дээр тавьчихаад цааш явах бол Руүн чимээгүй номхон зогссоор л байв.

Хувцсаа сольж дуусаад өрөөнөөсөө гарч ирэх Тэхён сая л түүнийг анзаарч сандран дотогш оруулав.

"Миний аав хэзээ ирэх юм?"

"Аав нь хичээлтэй байгаа болохоор жаахан удаж магадгүй байх. Тэр хүртэл Солхёнтойгаа тоглож байгаарай за юу?"

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Wo Geschichten leben. Entdecke jetzt