15. Гялалзсан нүд

3.8K 519 99
                                    

Цэнгүүнээс буцан гэрийн зүг явж байхдаа санаа амарсандаа ч тэр үү инээмсэглэл нүүрнээс минь салсангүй.

Жунин үргэлж байдаг шигээ л чимээгүй бас үл тоосон харцтай. Харин миний хувьд бусдын доог болоогүйн дээр нэмэлт цалин авахаар болсон нь таатай байв.

Магадгүй өмнөхөөсөө ч илүү хөдөлгөөнтэй байсан байж мэднэ. Нэг Жунин руу хараад, нэг Минсоктой юм яриад л эсвэл цонхоор ширтээд л олон янзын үйлдэл дараалан хийх намайг Жунины гар зогсоож орхилоо.

Тэр гараараа шууд л дух руу минь түлхсээр суудал налуулан суулгаад "Томоотой суу л даа, чамайг ийм хөдөлгөөнтэй гэж мэдээгүй юм байна. Мэдсэн бол хүүхдийн хамгаалалтын суудал авч тавих байж л дээ" гэх зэвүүн үгээр хөнгөхөн доош нь хийгээд авлаа.

"Хүүхдийн суудал гэнэ шүү" хэмээн амандаа бувтнасаар түүн рүү муухай харахад

Түүний харц над руу тусаад "Хүүхдэд их хэмжээний чихэр өгч болдоггүй гээд байсныг одоо л ойлгож байна. Үнэхээр хөдөлгөөнтэй болчихдог юм байна. Чи тэнд дэндүү олон шоколад идчихсэн шүү" гэх нь тэр.

Одоо ч гэсэн духан дээр минь байх түүний гарыг өөрөөсөө түлхээд "Жоохон юм байж хэнийг хүүхэд гээд байгаа юм? чамайг бодвол би-" гэтэл тэр чимээгүй бай гэж байгаа бололтой уруул дээр минь хуруугаа тавьчихлаа.

Нэгэнт ам минь чимээгүй болсон тул, харцаараа түүнээс асуулт асууна. Тэр ширтэж байснаа "Үлдсэн шоколаднуудыг гэртээ ганцаараа байхдаа идээрэй, үгүй бол чи үнэхээр ядаргаатай юм" гэж хэлээд суудлаа налан нүдээ анилаа.

Би "Ямар шоколаднаас болсон гэсэн юм уу? зүгээр л хурим дээрх шиг эвгүй байдал үүсчихсэн үнэхээр уур хүрээд чамайг цохиод авахад бэлэн байсан болохоор л. . . чамайг ганц удаа ч болов хүн шиг аашилсанд баярлаж байна" гэхэд

Жунин нүдээ аньсан чигтээ "намайг цохих гэнэ шүү, үнэн хэрэгтээ уйлах гэж байсан биз дээ?" гэх нь тэр.

Бага зэрэг ичих мэдрэмж төрсөндөө худлаа хоолойгоо засаад "Зссс хэзээ вэ? б-би яасан гэж уйлах юм? том хүн байж" гэтэл

Жунин гэнэт дээш босож ирэн над руу ойртлоо. Нүүрэнд минь нэлээд ойрхон хүрч ирээд "Энэ том нүдэнд нулимс хурж байгаа нь мэдэгдэхгүй өнгөрөх боломжтой гэж бодоо юу? худалч амьтан бэ" гэсээр энэ удаад яг л намайг шоолж байгаа юм шиг уруулаа мушилзуулах нь тэр.

Түүний энэ төрх намайг үнэхээр их ичээхийн дээр бага зэрэг шар хөдөлгөж орхив.

"Нулимс цийлгэнээгүй! том нүдтэй болохоор тод гэрэлд гялалзаж харагдсан юм!" хэмээн өөрийгөө өмөөрөхөд

/Дууссан/ I"m gonna love you❣️Where stories live. Discover now