12. Сүйрэл гэдгийг мэдэх үү?

3.6K 516 62
                                    

Гэртээ эргэж иртэл Инчол яг л гэртээ байдаг шигээ хамаг юмаа энэ тэрүүгээр хөглөрүүлэн, идэж уусан юмныхаа цаас уутыг хүртэл газраар хамаагүй шидчихсэн, буйдан дээр зурагт үзэн сууна.

Ээжийг байнга үглэдэгт би бага зэрэг гайхдаг байлаа. Угаасаа л ийм замбараагүй хүүдээ хэлээд нэмэр байна уу? гэж. . .

Гэтэл өөрөө нэгэн айлын эзэгтэй болсон энэ мөчид түүний энэ үйлдэл үнэхээр уур хүрмээр санагдаж байна гээч.

Орж ирсэн цагаасаа эхлэн түүний байгаа байдлыг ажиглан маш ууртайгаар чимээгүй зогсох намайг хальт харснаа эргээд тоосон шинжгүй зурагт үзэх Инчол тэвчээрийг минь барж орхилоо.

Барьж байсан цүнхээрээ түүнийг очиж цохиж аваад "Айлын гэрт гуйж, байгаа юм бол аятайхан байх тухай бодол наад усан толгойд чинь буухгүй байна уу? энэ бүх замбараагүй юмаа яг одоо янзал!" орилоход

Инчол "За л даа, айлын авгай болоод шууд ээж шиг ядаргаатай болчихсон байх шив" гэж үглэсээр дээш босон завааруулсан зүйлсээ цэгцэлж эхэллээ.

Инчол цэвэрлэх зуураа над руу нүдний булангаараа ширтэн "Өөрөө нээх цэвэрхэн, ажилсаг хүн юм шиг адилхан нэгийгээ дээрэлхээд"

"Амаа татаад нэг ширхэг тоос ч үлдээхгүй бүгдийг нь цэвэрлээрэй!"

Инчол "Танай нөхөр тэр бумтан биз дээ? гэрийн үйлчлэгч байдаггүй хэрэг үү? нарийндаа хатсан амьтан бэ?" хэмээн мөчөөгөө өгөхгүй зэвүүн үг унагасаар.

"Гар чинь биш ам чинь түрүүлж ажиллаад байгаа юм биш үү?" гэсээр түүн рүү гар далайхад

Тэр айсан бололтой зангаж үзсэнээ "Таныг ийм балиар ааштай гэдгийг чинь хүргэн ах мэдэж байгаа юу? би хов зөөж чадна шүү!"

Би "Хэзээ та хоёр нээх ах дүүс болчихсон юм? зөөгөөд үзэхгүй юу. . . дараа нь юу болохыг хараарай!"

Инчол "Муухай ааштай шулмас!"

"Пак Инчол!"

Инчол гэнэт зэвүүн гэх ч нь инээмсэглээд "Нээрээ танайх гэрийн үйлчлэгч аваагүй байсан нь дээр юм байна" гэх нь тэр.

Түүний амнаас сайхан үг унахгүй гэдгийг мэдэж байсан болохоор лавшруулж асуусангүй чимээгүй болоход

Инчол "Яагаад гэдгийг нь мэдмээр байна уу?"

"Надад хамаагүй"

Инчол "Хамаатай юмсан. Одоо үед гэрийн үйлчлэгч нарын нас залуужсан гэдгийг мэдэх үү? хэрвээ танайх гэрийн үйлчлэгчтэй болох юм бол хүргэн ах танд биш үйлчлэгчдээ татагдаж эхэлнэ гэж мөрийцсөн ч бэлэн байна. Төрсөн дүүгийн чинь хувьд чин үнэнийг хэлэхэд та бол нээх аймаар эр хүнийг татаад байхад сайхан ааш, халуухан бие, хөөрхөн царай байхгүй хүн шдээ, тийм байхад танаас хөөрхөн ааштай, царайлаг үйлчлэгч ирвэл тэгээд дуус биз дээ" хэмээн уур хүргээд авлаа.

/Дууссан/ I"m gonna love you❣️Where stories live. Discover now