11. Хэргийн эзэн

3.6K 488 81
                                    

Түүнийг ингэж асуухад хацар халуу дүүгэн ичмээр санагдаж байсан ч одоо л энэ эвгүй байдлыг үгүй хийхгүй бол дахиад чадахгүй байх гэсэн бодол орж ирсэн юм.

Дотроо сандарч байсан ч гаднаа юу ч болоогүй мэт инээмсэглэсээр түүний өмнө очоод "За яалаа гэж дээ, би ямар гурав дөрвөн хөхтэй гаж хүн байгаа биш. Тэгээд ч би шийдчихсэн" гэхэд

Жунины нүд нэг л тогтож өгөхгүй над руу нэг хараад, харцаа буруулж үзээд л янз янз болно. Магадгүй түүний сонирхол өөр болохоор гэнэтийн үйлдэл минь эвгүй байсан байх л даа.

"Ю-Юу шийдсэн гэж?" гэсээр шүлсээ гүд хийтэл залгин, энэ удаад эгц өөдөөс минь харлаа.

Би ерөнхийдөө Мисү шиг галзуу, чөлөөтэй байх гэж хичээж байгаа болохоор худлаа инээсээр "Бид найзууд болж болно. 3 жил ийм хөндий байх чинь утгагүй шүү дээ. Тэгээд ч бие биеийнхээ нууцыг бага багаар мэдээд эхэлсэн болохоор яагаад найз болж болохгүй гэж. Сайн найзууд болоод, хамтдаа олон зүйлийг хийж болно. Бие тослохоос эхэлж болох юм. Чи хүсэж байна уу?" гэж асуухад

Жунин над руу ширтсэн чигтээ нүд нь бага зэрэг томроод "Т-Тийм ээ, биш ээ би би-" гээд гацаад байсан болохоор би дараагийн алхмыг хийсэн юм.

"Эвгүй байгаа бол охидын цагийг дараа хийсэн ч болно. Нээрээ би чамд нэг зүйл үзүүлэх үү? үнэндээ энэ нууц байх ёстой байх л даа. Гэхдээ нэгэнт бүх зүйл ингээд эргэсэн болохоор чамд үзүүлмээр байна. Ээж чинь надад бэлэг өгсөн. Бидний бал сард зориулж. Гэхдээ бал сарын аялал наашилсан гэдгийг ээжээс чинь л мэдсэн" хэмээн ярьсаар хувцасны өрөө рүү алхахад

Жунин "Х. . .Хэлэх гэж байсан юм" гэх нь ард сонсогдлоо.

Найз байя гэвэл, түүний сонирхол надад энгийн зүйл би хүндэтгэж байгааг тэр мэдэх хэрэгтэй. Бас илүү дутуу зүйлгүйгээр зүгээр л сайн найзууд болох гэж байгааг минь эдгээр үйлдлээс минь тодорхой болох байх гэж бодсоор нөгөө дотуур хувцсаа өмсөөд өрөөнөөс гарахад Жунин яг л нүцгэн бие рүү минь харж байсан шигээ нэлээд гайхсан байдалтай ширтэж байлаа.

Магадгүй сандарсан ч гэх юм уу?, тэр эмэгтэй найзтай байж үзээгүй болохоор тэгээд байгаа байх л даа.

Би түүний урд очин дотуур хувцсаа харуулах гэсэндээ урагш, хажуу тийш, бас ар талаасаа харуулаад "Ямар байна?" гэж асуухад

Жунин над руу ширтсэн чигтээ "с-сайхан. . . .ер нь бол дажгүй гэх гээд л" гэж хариуллаа.

/Дууссан/ I"m gonna love you❣️Where stories live. Discover now