4. Хурим

3.4K 429 90
                                    

Түүний хэлсэн үг, гаргасан авир үнэхээр бүдүүлэг санагдлаа. Гайхах сэтгэл ихээр төрж байсан ч энэ хүн анхнаасаа л хөндий, муухай ааштай байсан тул юунд ч гомдлох билээ.

Бууж өгөхгүй гэсэндээ "Энэ чинь миний өрөө,чи өөрөө газар унт. Хүний өрөөнд орж ирчхээд ор булаах санаатай. Ёстой чадахгүй!" гэж хэлэхэд

Түүний хөмсөг байдгаараа зангирах хэдий ч нөгөө л их зантай гэмээр төрх нь арилсангүй.

Тэр бүр байж боломгүй зүйл сонссон аятай "Би чамд газар унтаад байх хэмжээний хүн шиг харагдаж байна уу? Төрсөн цагаасаа хойш хэзээ ч газар унтаж байгаагүй. Ор минь хүртэл дээд зэрэглэлийн тансаг байдаг. Чиний энэ эвдэрхий хуучин орон дээр унтах гэж байгаа минь хүртэл шийтгэл шиг байхад газар унт гэнэ ээ?" хэмээн чин сэтгэлээсээ хэлээд байгаа царайтай өөдөөс ширүүн харлаа.

Ёстой цохиод авмаар нөхөр юмаа.

Уураа тэвчих гэсэндээ нэг сайхан гүнзгий амьсгаа аваад хүчээр шахуу инээмсэглэн "Хүндэт нөхөр минь, би үнэхээр сайхан сэтгэлтэй боловч тэр сайхан сэтгэл минь унтах нойр, хайртай ор хоёр дээр минь үйлчилдэггүй юм л даа. Тэгээд ч хүн гэдэг хийж үзээгүй зүйлээ хийх нь шинэ адал явдал биш үү? амьдралдаа үзээгүй нэг ч гэсэн зүйлээ хийж үз. Газарт унт" гэж хэлээд шүүгээндээ байдаг илүү гудас болон хөнжлийг аван орныхоо дэргэд дэлгэж өгөөд түүнд ороо алдахгүйн тулд хурдхан орондоо орон хэвтлээ.

Тэр юу ч хэлэхгүй над руу ширтээд зогсоод байсан болохоор, энэ удаад би ялалт байгуулсан гэдэгтээ тун ч итгэлтэй "Сайхан амраарай. . . .Хайрт минь" гэж хэлээд нүдээ аньтал төд удалгүй хөнжил сөхөгдөн өвөрт минь ороод ирлээ.

Цочирдсондоо дээшээ үсрэх шахан өндийгөөд харвал зүгээр ч нэг орж ирэх бус цээж нүцгэн хэвтэж байлаа.

Би арай ч ингэнэ гэж бодоогүй болохоор гайхсандаа эхний хэдэн секунд үг дуугарч чадсангүй. Түүн рүү байдгаараа том харан "Ч-Ч-Чи" гэж байтал

Жунин "Яасан бэ? унтаач. . . нэгэнт бидний хэн нь ч газар унтах хүсэлгүй байгаа болохоор хамт унтъя" гэх нь тэр.

Би "Тоглоод байна уу? бас дээрээс нь яагаад нүцгэлчихсэн юм??" гэж гайхаж ичих хослон асуухад

Жунин юу ч болоогүй мэт үл тоосон харцаар өөдөөс хараад "Би угаасаа л ингэж унтдаг. Асуудал байгаа юм уу?" гэж асуулаа.

Би "Ким Жунин! тоглоом гэж хэлээч, яаж хоёрхон удаа уулзсан хүнийхээ дэргэд хагас нүцгэн хэвтэж чаддаг байна аа? тэгээд ч би хэзээ ч нүцгэн эртэй хамт унтаж үзээгүй. Эелдэг хэлж байгаа дээр минь яг одоо бос!" гэхэд

/Дууссан/ I"m gonna love you❣️Where stories live. Discover now