11. Хэргийн эзэн

Start from the beginning
                                    

"Үнэндээ би энгийн үед ч ийм зүйл өмсдөггүй болохоор үнэхээр ичсэн шүү. Тэр тусмаа эрэгтэй хүний өмнө ийм зүйл өмсөөд харуулна гэдэг үнэхээр ичмээр, хийж чадахааргүй зүйл шиг л санагдаад байсан чинь яг ингээд чамайг илүү ойлгодог болсон чинь илүү тухтай амар болчихлоо. Чамд ч гэсэн тэгж байна уу?" гэж асуухад

Жунин бие рүү минь ширтэж байснаа харц нь дээшлэн нүүр лүү хараад "Юу?? юу гэсэн бэ?" гэж дахин асуулаа.

Би "Өмнө нь хуурамч гэсэн эхнэр нөхөр болохоор нэг тийм хаалттай, ичмээр мэдрэмжүүдээр дүүрэн байсан. Гэхдээ одоо чамайг найз залуутай гэдгийг чинь мэдсэн болохоор бидний дунд угаасаа нөхөрлөл л үүсэх боломжтой гэдгийг мэдсэн чинь илүү тухтай амар болчихлоо. Чамд ч гэсэн нуугаад байх зүйл үлдээгүй болохоор амар байна уу? л гэж асуусан юм" хэмээн тайлбарлахад

Жунин "Н-Найз залуу?"

"Үерхээгүй байгаа юм уу?. . . Өө~ яана уучлаарай. Харилцаа чинь эхэлж байсан байх нь ээ. Надаас болоод хүндрэл үүсээгүй байх гэж найдаж байна"

Жунин "Үүсээгүй ээ. . ."

Би "Ашгүй дээ, санаа зовж байлаа"

Жунин "Биш ээ, үүссэн"

"Юу? арай салчихсан юм биш биз дээ?" гэж уулга алахад

Жунин "Б-Биш ээ. . . ёо яаж хариулсан адилхан болчхоод байх юм"гэснээ "КЁНСҮҮ БИД ХОЁР ЗҮГЭЭР, ЧИНИЙ ОРОЛЦОХ АСУУДАЛ БИШ" гэв.

"За за. . . би дахиж оролцохгүй ээ"

Жунин юм хэлсэнгүй чимээгүй болчихлоо.

Би эргээд нөхөрлөлийн сэдэвтээ орохоор шийдэн "Нээлттэй байгаа нь чамд зүгээр үү? би чамд ч бас тухтай байдал үүсгэх гэсэн юм" гэхэд

Жунины нүд эргэлдэн "Тухтай байдал гэнэ шүү" гэж амандаа бувтналаа.

Хэдийгээр би сонссон хэдий ч түүнийг бага зэрэг ууртай байж магадгүй гэж бодсон тул сонсоогүй дүр үзүүлэн "Юу гэсэн бэ?" гэж дахин асуухад

Жунин "ТУХТАЙ БАЙНА АА. . . нэг тиймэрхүү" гэж чанга хэллээ.

Би "Ашгүй дээ, чи тэгээд юу гэж бодож байна?" гэсээр өмссөн байгаа хослол руугаа заахад

Жунин яг л хэлэх үггүй байгаа мэт, эсвэл бага зэрэг мангар дуу гэмээр харсаар "Юу?" гэв.

"Аан~ би зүгээр л мэдэхийг хүссэн юм. Эрчүүдэд иймэрхүү зүйл үнэхээр таалагддаг гэж бодож байна уу? эсвэл зүгээр л эмэгтэйчүүдийн төсөөлөл үү?"

/Дууссан/ I"m gonna love you❣️Where stories live. Discover now